БНСУ –ын Инчён хотод болж буй паралимпын Азийн зуны наадмаас өнөөдрийн байдлаар манай улсын баг тамирчид буудлага, хөнгөн атлетик, жүдо бөхийн төрлүүдээс хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл, нийт 11 медаль хүртээд байна.
Тодруулбал жүдо бөхийн эмэгтэй баг, эмэгтэйчүүдийн 78 кг-д Н.Алтанцэцэг алт, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү мөнгө, эрэгтэй баг, 66 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Л.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Болортунгалаг, 70 кг-д Б.Хашцэцэг, буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд спортын мастер З.Ганбаатар, бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 ангилалд Г.Цогтгэрэл нар тус тус хүрэл медалийн эзэд болжээ. “Инчён - 2014” Паралимпийн Азийн зуны спортын II наадам маргааш өндөрлөнө.