Австралийн иргэн 21 настай Дайлан Томас Бали дахь аялалынхаа үеэр “хүн аалз” хочтой болжээ. Учир нь түүний цээжинд аалз нүхлэн амьдарч байсныг энэ үед тогтоож, эмч нар амжилттай гаргасан байна.
Эмч нарын мэдээлснээр шүдэнзний толгойн хэмжээтэй ойн аалз түүний цээжинд орж арьсан дор нь амьдарч байсныг амжилттай гаргажээ.
Дайлан Томаст тохиолдсон хэрэгт зарим хүмүүс итгэхгүй байгаа бөгөөд энэ нь шавьж судлаач эрдэмтийн анхаарлыг ч мөн татаж байгаа аж. “McGill” их сургуулийн Байгалийн нөөцийн шинжлэх ухааны тэнхмийн профессор Кристофер Баддль энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Энэ маш ноцтой санагдаж байна. Маш ховор тохиолдол, бараг боломжгүй зүйл юм. Аалз яаж арьсан дор амьдарч байсан нь тодорхойгүй байна” гэжээ.
Эмч нар Томасын цээжин дээрх урт улаан толбыг эхлээд ямар нэгэн амьтанд хазуулсан хэмээн бодож харшлын эсрэг эм өгч эмчилж байсан байна. Харин Балид аялах үеэр хорсоод байсан тул дахин эмнэлэгт хандсанаар доторх шавьжаа авахуулжээ.
Ширэнгэн ойн аалзыг түүний бие дотор гурван өдөр амьдарсан хэмээн үзэж байна. Харин аалзыг гаргах үед шавьж амьгүй болсон байжээ.

Д.Идэр