Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, Дорнод, Дарьгангын тал нутгаар явган шуурга шуурна. Нутгийн зүүн хагст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор 8-13 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 78хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.





















































