Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-Цагаан шугам 2014” тэмцээн өнгөрсөн баасан гарагт ХУД-ийн Биеийн тамир спорт хорооны зааланд боллоо.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зам тээврийн осол, түүнээс урьдчилан сэргийлэх, сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох болон хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор энэхүү тэмцээн нь зохион байгуулагддаг бөгөөд Нийслэлийн хэмжээнд 31 дэх жилдээ зохиогдож байна. “Ногоон гэрэл-Цагаан шугам 2014″ тэмцээнийг ХУД-ийн ЗДТГ болон дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, дүүрэгдэх Замын цагдаагийн тасаг хамтран зохион байгууллаа.
ХУД-ийн “Ногоон гэрэл-Цагаан шугам 2014” тэмцээнд 41, 15, 10, 7, 34, 32, 52, Орчлон сургуулиуд оролцлоо. Тус тэмцээнээс шилдэг сургуулийг шалгаруулж нийслэлийн хэмжээнд зохиогдох тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй болов.
Ногоон гэрэл- Цагаан шугам 2014″ тэмцээний шилдэг сургуулиар:
1 байр-Орчлон сургууль шалгарч Алтан медаль, өргөмжлөл, хадгалах цом
2 байр-Буян- Ухаа цогцолбор сургууль Мөнгөн медаль, өргөмжлөл
3байр- 34-р сургууль Хүрэл медаль, өргөмжлөл
Тусгай байр- 15 сургууль тус тус шалгарсан байна. Мөн “Ногоон гэрэл- Цагаан шугам2014″ тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдэд дүүргийн Засаг даргын нэрэмжит гарын бэлгийг гардууллаа.





















































