Гиннесийн номонд өөрийн нэрээ бүртгүүлэхийн тулд хамүүс янз бүрийн арга хэрэглэдэг. Зарим нь бүр амь өрссөн зүйлсийг ч олон хийдэг юм. Мөн хүн хийсэн гэхэд итгэхийн аргагүй зүйлүүдийг ч хийсээр иржээ. Тэгвэл энэ удаа Гиннесийн номонд орсон зарим явдалаас хүргэж байна.
1. Лаша Патарая 8.28 тонн жинтэй ачааны машиныг зүүн чихээрээ татаж Гиннесийн номонд бүртгүүлжээ. Түүний гол зорилго нь Гиннесийн номд багтах бөгөөд хэрэв амжилтгүй болбол машины жинг нэмэх бодолтой байсан гэнэ.

2. Японы Кацухиро Ватанабе нь хамгийн өндөр босгосон үстэй хүн болон Гиннест бүртгүүлсэн байна. Түүний үсний өндөр нь 113,284 сантиметр юм байна.

3. Зүүн өмнөд Тайландад болсон хамгийн удаан үнсэлтийн тэмцээнд Лакшана Тиринара нар оролцож Гиннест бүртгүүлжээ. Хосууд алдагдсан эрч хүчээ энергийн ундаа ууж нөхөж байгаа нь энэ.

4. Непалын иргэн Танишман Гурагаи сагсны бөмбөгийг хамгийн урт хугацаанд буюу 22,41 секундын турш шүдний сойзон дээр тогтоосон байна. Ингээд тэрээр Гиннесийн амжилтын номд нэрээ мөнхөлжээ.

5. Кеничи Ито, нь дөрвөн хөллөөд хамгийн хурдан гүйдэг гэдгээрээ алдартай. Тэгвэл энэ удаад тэрээр 100 метрийн зайд 17.47 секунд гүйснээрээ дэлхийн амжилтыг эвдэж Гиннесийн номонд орсон байна.

6. Лондон хотод бага оврын Минни Күүфер машинд нийт 28 эмэгтэй багтаж орсон байна. Энэ төрөлдөө бол үнэхээр дэлхийн дээд амжилт бололтой. Энэ машин ердөө дөрвөн хүний суудалтай.

7. Харин Египетийн бодибилдинг залуу болох Мустафа Исмаил хамгийн том хоёр толгойт болон гурван толгойт булчинтай гэдгээрээ Гиннесийн номд багтсан байна. Түүний булчин ч үнэхээр гайхалтай том ажээ.

8. Хятадын тоглоомын үйлдвэр болох “Mattel “ 2,888 километр урт тоглоомон төмөр замыг барьсан байна. Энэхүү зам нь дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдох Хятадын зурагтын цамхгаас ч өндөр байсан аж.

9. Дэлхийн хамгийн “жижигхэн” бух. Хойд Ирланд нутгийн гайхамшиг болсон эл бухыг Арчи гэдэг ба 16 сартай тэрээр 76.2 см өндөр биетэй юм байна.

10. Габриель Гуало өөрийн биен дээр 250 орчим шавжийг байрлуулсан байна. Эдгээр шавжнууд түүний бие дээр 60 секундын турш байжээ.






















































Сэтгэгдэл (1)