Сүхбаатар аймгийн төвд өчигдөр Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177.9 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээх ёслол боллоо. УИХ -ын дарга З.Энхболд энэхүү арга хэмжээнд оролцож үг хэлжээ. Уг авто зам ашиглалтад орсноор Сүхбаатарчуудад цаг хугацааг хэмнэж, тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж байна. “Арж капитал”, “Түм арвижих”, “Эм Ай Эл”, “Ар Си Эс Си” компаниуд энэхүү зам барилгын ажлыг гүйцэтгэгчээр болон зам барилгын ажилд өдөр тутмын хяналт тавьж ажиллажээ.Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил нь 87.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хоёр төсөл арга хэмжээнээс бүрдсэн бөгөөд “Чингис” бондоос 72.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Энэхүү 177.9 км хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгч “Арж капитал” ХХК 132.6 км, “Түм арвижих” ХХК 45.3 км авто замыг барьсан бол “Эм Ай Эл” ХХК, “Ар Си Эс Си” ХХК-иуд хяналтын зөвлөхөөр ажиллажээ.





















































