Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Реал Мадрид клуб Гранадагийн талай дээр зочилж 4:0 –ээр хожил авчээ. Улирлыг тааруухан эхлүүлсэн тэд 24 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Харин Мадридад хожигдсон Гранада 9 оноотойгоор 14-рт бичигдэж байна. Реал Мадрид клубээс К.Роналду болон К.Бензема нар тус бүр нэг гоол оруулсан бол Хамес хоёр гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд хийжээ.




















































