Ирэх жилийн төсвийн дөрвөн нэг буву 1.7 их наядыг уул уурхайгаас төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь манай улсын нэг жилийн экспортын 81.6 хувийг уул уурхайн салбар даруй 20 дахин өснө гэсэн үг. Өнгөрсөн жил БНХАУ –ын эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн манай улсын экспортолсон нүүрсний үнэ төлөвлөснөөс 40 хувиар, төмрийн хүдрийн экспорт 36 хувиар тус бүр нь буурсан.Энэ талаар уул уурхайн хөрөнгө оруулалтын ассоциацийн ерөнхийлөгч Т.Лхагва хэвлэлд ярилцлага өгөхдөө “ Хэдийгээр манай салбарын эрх зүйн орчин тогтворжиж байгаа ч хөрөнгө оруулагчид төдийлөн хангалттай хэмээн үзэхгүй байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь итгэл төрүүлж байна. Гэвч үүгээр асуудлыг шийдвэрлэсэн гэж ойлгож болохгүй. Дийлэнх хөрөнгө оруулагчид тогтвортой байдлаар шалгуур тогтоож, хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийдэж байна” гэжээ. Эдийн засгийг бүрдүүлэх голлох салбар бол уул уурхай юм. Нэгэнт дотоодын компаниуд уул уурхайн үйлдвэрлэлийг явуулж чадахгүй байгаа нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагч талуудтай хамтарч ажиллахаас өөр арга зам байхгүй. Тиймээс гадны хөрөнгө оруулагчдыг татахуйц эрх зүйн орчин нэн шаардлагтай байна.





















































