Баянгол дүүргийн 16 хороонд таван настай охиноо шатаах гэж байсан хэрэг гарчээ. Тус хорооны иргэн 38 настай эрэгтэй Б архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завдсан байна. Түүнчлэн таван настай охиноо гэртэйгээ шатаана хэмээн хаалгаа дотроосоо цоожлоод гал тавьсан байжээ. Цагдаагийн алба хаагчид иргэн Б-гийн гэрийн хаалгыг нь эвдэн орж, түүнийг охиных нь хамт гэрээс гаргасан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг