Улсын хэмжээнд нийт 2764 тусгай зөвшөөрөл байгаа тухай Ашигт малтмалын газраас мэдээлжээ. Үүнээс ашиглалтын 1378, хайгуулын 1386 тусгай зөвшөөрөл бий ажээ. Энэ нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 7.53 хувийг эзэлж байна.Мөн уул уурхайн гол нэрийн барааны бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн есдүгээр сарын байдлаар өссөн хандлагатай гарчээ. Тухайлбал зэсийн баяжмал 493.5 мянган тонн, молибденийн баяжмал гурван мянга, нүүрсний олборлолт 15.9 сая, алт 7.7 тонн байна. Түүнчлэн Төмрийн хүдрийн үйлдвэрлэл 5.8 сая тонн, цайрын баяжмалын үйлдвэрлэл 71.9 мянган тонн байгааг Ашигт малтмалын газар мэдээлж байна.





















































