Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 35 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 25 хэргийг эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайлах 11, танхайрах тав, дээрэмдэх хоёр хэрэг гарчээ. мөн зам тээврийн 37 осол гарч, арван хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 233 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг