Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээс санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархал, өргөдөл хүлээн авах “11 11 төв”-д 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 905 иргэн холбогдож санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдөл ирүүлжээ. Тэдгээрээс хамгийн их давтаж асуусан асуулт нь оюутан бүрт олгох 70.000 төгрөгийг ямар журмаар хэрхэн олгож байна вэ гэсэн асуулт байжээ.




















































