Энэ сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтээд амиа алдлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагаар цагдаагийн байгууллагаас очиж шалгахад Хөвсгөл аймгийн харьяат 42 настай О гэгч нь "Оюу суварга" компанид ажиллаж байгаад бетон зуурмаганд даруулж амиа алдсан нь тогтоогджээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.Д.Ундрах /24tsag.mn/





















































