
ССАЖ –ын яамны сайд Ц.Оюунгэрэл маргааш сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийхээр болжээ. Энэ үеэр үлэг гүрвэлийн ясыг олоход үнэтэй хувь нэмэр оруулсан Чингэлтэй дүүргийн иргэн өндөр настан С.Батаа гуайг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэх юм байна. Мөн Хараагүйчүүдийн үндэсний төвд Ярьдаг номын сан бэлэглэх ёслолын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. “EDIT center ТББ” , “ Монголын хараагүйчуудын үндэсний холбоо” Монгол улсад анх удаа хараагүй иргэдэд зориулж “Ярьдаг Online Daisy номын сан” - г байгуулжээ. Ярьдаг Online Daisy номын сан байгуулагдсанаар хараагүй иргэдэд хүссэн мэдээлэлээ олж авах боломжтой болж байгаа юм.