МАН-ын бүлгээс гаргасан шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг тогтоох
ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулав. УИХ-ын гишүүн Ч.Улаан,
О.Чулуунбат нарын гишүүдийн хийсэн дүгнэлтээр үнийн өсөлтөд валютын
ханшийн өөрчлөлт тийм ч их нөлөөлөөгүй гэнэ. Харин үнийг эдийн
засгийн гэхээсээ илүү хийсвэр үндэслэлээр нэмсэн гэж дүгнэсэн байна.

МАН-ын бүлгээс гаргасан шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг тогтоох ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулав. УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат нарын гишүүдийн хийсэн дүгнэлтээр үнийн өсөлтөд валютын ханшийн өөрчлөлт тийм ч их нөлөөлөөгүй гэнэ. Харин үнийг эдийн засгийн гэхээсээ илүү хийсвэр үндэслэлээр нэмсэн гэж дүгнэсэн байна. УИХ-ын гишүүн Ч.Улаан “Шатахууны хилээр орж ирэх үнэ тогтмол, эрэлт нэмэгдээгүй байхад Үнийн зохицуулах хорооноос гарсан ам шийдвэрээр компаниуд үнээ нэмсэн. Шатахууныг 200-240 төгрөгөөр нэмэх шалтгаан байгаагүй” гэв. Өнөөдөр шатахууны үнэ өссөн гэсэн шалтагаар гурил, микро автобусны үнэ хүртэл нэмэгдсэн байгаа. Тооцоолоод үзэхэд гурилын үнэ нэмэгдлээ гэхэд хоёроос гурван төгрөгөөр л нэмэгдэж болохоор байхад 100 төгрөгөөр нэмсэн байгаа аж. Тиймээс үнийг хиймэлээр хөөрөгдөж байгаа компаниуд болон үүнд нөлөөлсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг ерөнхий сайд С.Батболд мэдэгдлээ. Ялангуяа шатахуун борлуулдаг компаниудад хатуухан хариуцлага тооцож, шатахуун импортлох лицензийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болсон байна. Монголбанк долларын ханшийг тогтвортой байлгах арга хэмжээ авсан ч тэр нь нүдээ олоогүй, үр ашиггүй байсан тул оны эцсийн ачааллыг даагаагүй гэж ажлын хэсэг дүгнэжээ. Гэсэн ч ажлаа муу хийсэн, уян хатан ажиллаж чадаагүй Монголбанкны “мэдрэмжгүй” ерөнхийлөгчид хариуцлага тооцохоо хойшлуулж, үнийг бууруулахын талаар хамтран ажиллана гэж МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэллээ.