“Сантис”
боловсролын академийн нэг жилийн англи хэлний багш, орчуулагч бэлтгэх сургалтад
хамрагдсан 40 оюутнаас тус сургалтын төв нь анх элсэлт авахдаа сургалтын
төлбөрийн талаар худал зөрүүтэй мэдээлсэн, сургалтын төлбөрийг оюутан тус
бүрээс 310.000 төгрөгийг нэмж төлөхийг шаардсан үйлдлийг шалгуулахаар ШӨХТГ-т
гомдол гаргасан байна. Хяналт шалгалтаар “Сантис” боловсролын академи ХХК нь
сургалтын төлбөрийн талаарх мэдээллийгш худал, зөрүүтэй мэдээлсэн, сургалтын
төлбөрт нэмж оюутан тус бүрээс 310 мянган төгрөгийг төлөхийг шаардсан үйлдэл нь
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-п
үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй
холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно. 12.9-т бараа ажил, үйлчилгээг
хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх,
хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно. Зар сурталчилгааны
тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т хангалттай тодорхой мэдээллийг
орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан
хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд
тооцно гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байна. Улмаар “Сантис”
боловсролын академи ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, 40
иргэний нэмэлт төлбөр болох 12.400.000 мянган төгрөгөөс чөлөөлүүлж, диплом
олгуулж ажиллажээ.Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (1)