Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэнгэлдэх байгууламжийн зургаан
ажилчид энэ сарын 27-ны өдөр хордож эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэдний хоёрынх
нь бие муу байгаа талаар эх сурвалж мэдээллээд байгаа. Ажилчид ГССҮТ-д хэвтэн
эмчлүүлж байгаа юм. Дашрамд хэлэхэд, тэд лагийн худаг цэвэрлэхээр ажиллаж байсан бөгөөд Ус сувгийн удирдах газарт төрөлжсөн хорт хий ялгарч байгаа нөхцөлд өмсөх зориулалтын баг байдаггүйгээс ийн ухаан алдаж, хийнд хордох явдал болсон гэх таамаг байгаа юм.
Хордсон найман ажилчдын бие ямар байгаа талаар ГССҮТ-ийн холбогдох албаны хүнээс тодруулахад "Төв цэвэрлэх байгууламжийн хийнд хордсон өвчтөнүүд өнөөдөр эмнэлгээс гарна. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжийн хийнд хордсон ажилтнуудын хоёр нь ГССҮТ-өөс Хордлогын яаралтай тусламжийн төвд шилжсэн бөгөөд бусад 6 өвчтөн өнөөдөр эмнэлгээс гарна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/





















































