Улаанбаатар хотын 375 жилийн ой өмнөх жилүүдийнхээс онцлогтой болсон гэж нийслэлийн зарим иргэд үзэж байгаа. Гэхдээ ойд хоёр тэрбум төгрөг зарцуулсан гэх шүүмжлэлийг ч зарим хүмүүс хэлээд байгаа. Тэгвэл ойн үеэр нэгэн ноцтой осол гарсан талаарх мэдээллийг өнөөдрийн цахим хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал, Нийслэлийн ойг тэмдэглэх бэлтгэл хийж байсан дөрөвдүгээр цахилгаан станцын хоёр ажилтан шаарыг устөрөгчөөр хийлж байгаад дэлбэрсний улмаас хүнд гэмтэл авсан гэнэ. Тэд одоогоор Гэмтэл согог үндэсний төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Харин үүнийг албаныхан хав дарсан бололтой.Дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.
Д.Дуулим





















































