Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Баяр: Өндөр хүүтэй зээлээр зам тавьдаг улс Монголоос өөр байхгүй. Ихээхэн мулгуу шийдэл

2014-11-04
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайд асан С.Баяр өчигдөр намынхаа залуу төлөөлөл болох НАМЗХ-ын гишүүдтэй “VIP Meeting” уулзалтыг хийлээ. Тэрээр улс орны өнөөгийн байдал хэр байгаа болон гадаад бодлогын ашигтай болон ашиггүй талуудын талаар өөрийн санал бодлоо залуучуудтай нээлтэй хуваалцсан юм.
баяр нүүр    Ерөнхий сайд асан С.Баяр өчигдөр намынхаа залуу төлөөлөл болох НАМЗХ –ын гишүүдтэй “VIP Meeting” уулзалтыг хийлээ. Тэрээр улс орны өнөөгийн байдал хэр байгаа болон гадаад бодлогын ашигтай болон ашиггүй талуудын талаар өөрийн санал бодлоо залуучуудтай нээлтэй хуваалцсан юм. МАН –ын томооохон төлөөлөл болох түүний үгийг сонсох гэж Тусгаар тогтнолын хурлыг зааланд нэлээдгүй хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. Түүний хатуухан атлаа үнэн үгс өнөөгийн Монголын улс төрд дутагдаад байгаа гэхэд хэлсдэхгүй. Ингээд С.Баярын ярианаас гол гол зүйлүүдийг нь энд өгүүлье.

Монгол Улс гадаад бодлогын асуудал дээр арчаагүй байна

    Яагаад гадаад бодлогыг ярьж байгаа юм бэ? гэхээр манай улс бол хоёр том гүрний завсар оршдог улс. Газар нутгийн хэмжээг харахад чамгүй том ч эдийн засгаараа дэлхийн 180 гаруй орноос 140 орчимд нь явж буй жижигхэн гэж хэлж болох улс л даа. Жижиг орны хувьд гадаад бодлого нь том гүрнийхээс ч илүү ач холбогдолтой. Өнөөгийн гадаад бодлогын болж буй нь юу, болохгүй байгаа нь юу вэ гэдгийг ярилцах нь зүйтэй. Нэгэнт болж байгаа зүйл нь тусгаар тогтнол юм. 100 жилийн туршид монголчууд тусгаар тогтнолоо олон улсад нэлээд баталгааж чадсан улс юм. Тэр зуун жилийн хугацаанд маш хэцүү замаар явж байж НҮБ –ын гишүүн орноор элссэн. Одоо гадаадын улс гүрнүүдтэй харилцахад Монгол улсыг өрх тусгаар улс уу үгүй юу гэж эргэлздэг газар бараг байхгүй болсон. Ганц нэг жижиг арлын орны улс төрийн хүчнүүдийг эс тооцвол. Энэ бол 100 жилийн хугацаанд бидний олж авсан гадаад бодлогын хамгийн том амжилт. Харин болохгүй зүйл юу гэвэл харилцааны тэнцвэр олж авах шаардлагатай байна. Өнөөдрийн Монгол улс хоёр хөрштэйгээ харилцаж байгаа харилцаа харилцан адилгүй. Дэлхийн хэмжээний хөгжилтэй ардчилсан гүрнүүдийг бид гуравдагч хөрш гэж нэрлээд байгаа. Энэ дотор ямар харьцаа аж байна вэ гэхээр манай урд хөршийн хувьд одоогийн байдлаар 3.1 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалт манайд хийж байна. Манай улсын нэг жилийн төсөв 4.2 тэрбум доллар шүү дээ. Тэгэхээр бараг улсын төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ бол сайн уу гэвэл сайн. Тэгвэл ОХУ –аас манай улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ хэд вэ гэвэл 100 сая ам.доллар юм. Өөрөөр хэлбэл БНХАУ –ынхаас даруй 30 гаруй хувиар бага байна. Тэгэхээр үүнийг тэнцвэртэй байдал гэж хэлж болохгүй. Гуравдахь хөршийн хувьд 4.5 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. Эндээс дүгнэж үзвэл тулгын гурван чулууны нэг нь арай  багадсан байгаа биз. Сүүлийн хэдэн сард Ерөнхийлөгч маань хоёр хөрштэйгөө ойрхон, ойрхон уулзаж том ажлуудыг хийж байгаа. Монгол улсын иргэн хүнийхээ хувьд аюулгүй байдал судалдаг судлаачийнхаа хувьд баяртай байгаа. Төрийн тэргүүн нар тохирсон зүйл, тунхагласан зарчмууд олныг баталсан. Ерөнхийлөгчийн гадаадад авч хэрэгжүүлж байгаа бодлого сайн байна. Харамсалтай нь тэрхүү бодлогыг залгуулах, үргэлжлүүлэх тал дээр анхаарах ёстой Засгийн газар ширээ сандалаас буух, буухгүй гэж ярилцаад сууж байгаа нь бидний арчаагүй байдлыг илрэл гэж үзэж болохоор байна.

DSC_22581
Эрх зүйн тэнцвэрийн шинэчлэл Монгол улсад үгүйлэгдэж байна

    Дараагийн нэг тулгарч буй асуудал бол хууль эрх зүйн асуудал. Монголчууд 1992 онд баталсан шинэ үндсэн хууль маань ер нь агуулгын хувьд тун сайн болсон гэж үздэг. Ер нь товч тодорхой сайн үндсэн хууль болсон. Гэхдээ төгс төгөлдөр зүйл гэж байдаггүй. Мэдээж энэ бичиг баримтад дутуу дулмиг тооцолсон зүйл бий. Эсвэл дутуу тооцоолсон тийм зүйл заалтууд байна уу гэвэл байна. Ялангуяа үндсэн хууль гарсанаас өнөө үеийг хүртэл ажиглагдаж байгаа зүйл бол улс төрийн тогтолцоо буюу эрх мэдлийн буруу хувиарлалт юм. Үүнээс үүдээд засаглалын төлөө эрх мэдлээ булаацалдах үзэгдэл даамжирсаар ирлээ. Одоо ч үргэлжилж байна. 1992 онд бид үндсэн хуулиа батлахдаа уг нь Монгол улсаа парламентын бүгд найрамдах улсын давуу шинжтэй байгуулсан юм л даа. Гэтэл ерөнхийлөгчөө бүх ард түмнээрээ сонгох заалт оруулчихсан. Хуулиндаа эрх мэдлийн хуваарилалтыг нарын тусгаагүйгээс болж нөгөө Ерөнхийлөгч нь Засгийн газар руу ч яваад орчихдог, шүүхийн асуудал руу ч яваад орчихдог. Сүүл, сүүлдээ гүйцэтгэх засгийн тэргүүн чухам хэн юм бэ гэдэг нь мэдэгдэхээ больж ирлээ. Энэ зөвхөн одоо ч гарч байгаа юм биш. Тийм учраас Монгол улсад дутагдаад байгаа хариуцлагын тогтоолцоо хэрэгтэй. Сонгуульд оролцоод санал аваад засаглах эрх авсан юм бол тэр үедээ чадах бүхнээ хийх ёстой. Тэр ажлыг нь дөрвөн жилийн дараа сайн, мууг нь ард түмэн тогтоогоод өгчихдөг юм. Ийм үндсэн хуулийн зүйл заалт байхгүй байгаасаа болж өнөөдөр ийм байдал үүссэн. Засгийн газар ялангуяа төрийн байгууллага, орон нутгийн байгууллага хоёрын хоорондын санхүүгийн эрх мэдлийн асуудал дээр маш тодорхой зарчмын заалтуудыг үндсэн хуулийн заалтандаа оруулж ирэхгүй бол өнгөрсөн хугацаанд чанасан гурилтай хоол маань бантан болж хувираад одоо бүр жонхуу болох нь байна. Өнөөдрийн засгийн газар эрх мэдлийн хуваарилалт дээр одоо ч санал зөрөлдсөн хэвээр байна. Уг нь энэ цаг хугацаанд ажил ид бужигнаж байх байлаа. Тэгтэл сандал ширээний тухай өнгөрсөн хавраас хойш ярьлаа. Сонгодог парламент өндөр хөгжсөн Их Британ, АНУ, Япон, Солонгос зэрэг орнуудад Ерөнхий сайд тодорхой асуудлаар парламенттайгээ санал зөрөлдөх юм бол парламентыг тарааж ээлжилт сонгуулийг явуулах эрх байдаг. Тэр эрх нь одоогийн ерөнхий сайдад байхгүй байна. Өөрөөр хэлбэл маргаантай асуудал гарах юм сонгогч түмнээрээ шийдүүлнэ гэсэн үг. Энэ бол жинэхэнэ ардчилал юм. Засгийн эрх мэдлийг тэнцвэржүүлэх энэхүү шинэчлэл бидэнд дутагдаж байна. Тиймээс үндсэн хуулиндаа эрх мэдлийг тэнцвэржүүлэх талаар тусгаж өгөх цаг болоод байна. Энэ асуудлыг дараагийн сонгуулиар тавих ёстой.

Улс төрийн намуудын харилцаа хамтын ажиллагаа, өрсөлдөөн

          “Улс төрийн намуудын хувьд би тэр нам муу, энэ нам сайн гэж  ярих гээгүй. Хамгийн гол нь энэ нийгмийнхээ анги давхарга, хэсэг бүлэг бүрийн эдийн засгийн суурь маань бүрдээгүй байна. Өнгөрсөн жилүүдэд ямар хэсэгт чухам юу ярих вэ гэдэг асуулт тулгарч байсан. Одоо 2016 оны сонгуульд энэ хэвээрээ байна. Сонгуулийн 2 – 3 жилийн хугацаанд улс төрийн намууд ямар ч байсан эдийн засгийнхаа хэмжээг томруулах хэрэгтэй. Нэг хүнд ноогдох ДНБ хэмжээг Сити группын судалсан шиг 10 мянганд хүргэмээр байна. Тэгвэл бид боловсрол, эрүүл мэнд гээд улс төрийн нөхцөл байдлаа шийдвэрлэх бололцоотой болно. Ингэж чадвал дөмөгхөн шиг эдийн засгийн тодорхой үндэс суурийг амжилттай тавьж чадлаа гэсэн үг. Тийм ч учраас би 2008 онд хамтарсан засгийн газар байгуулах санал гаргаж намаараа дэмжүүлж, сөрөг хүчнээрээ дэмжүүлсэн. Үүнийг эсэргүүцэж байсан хүмүүс манай, танай гэхгүй байсан. Гэхдээ энэ үед эдийн засаг хамгийн хурдацтай өссөн шүү дээ. Энэ утгаараа манай нийгэмд шийдвэрлэх ёстой олон асуудлууд байгаа. Үүнийг энэ тэр гэж талцалгүй хамтраад шийдэх нь зүйлтэй. Хамтын ажиллагаа гэдэг тийм ч муу, муухай зүйл биш” гэж хэлсэн.

Хөршүүдээс маань буруу, зөрүү зүйлүүд ороод ирэхгүй гэх баталгаа байхгүй

         ОХУ –д элчин сайд байх үеэсээ л эхлэн хоёр орны хооронд визгүй зорчих асуудлыг судалж үзэж байлаа. Аливаа асуудал сайн, муу хоёр талтай. Нэг шийдвэр гарлаа гээд дан сайн тал нь орж ирнэ гэж байхгүй. Саар нь ч бас гарна. Монгол улсын хоёр хөршөөсөө давуу тал нь ядаж л зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг зүйлээс ангид байдал юм. Томоохон гүрнүүдийг байнга дагалддаг хар тамхи, зэвсэгийн наймаа гээд санаа зовоож байгаа асуудлууд олон байна. Визгүй болно гэдэг нь энэхүү асуудлыг хааж байдаг нэг саад бэрхшээлийг нь аваад хаячиж буй гэсэн үг л дээ. Таатай зүйл олон бий. Гэхдээ их хөршүүдээс маань буруу, зөрүү зүйл ороод ирэхгүй гэх баталгаа байхгүй. Үүнийг хаах, зогсоон барих хүч чадал, техник хэрэгсэл, санхүү мөнгөний бололцоо юу билээ гэдгийг бодолцох хэрэгтэй. Энэ талаас нь бодох юм бол санаа бага зэрэг зовж байна. Нэгэнт ийм шийдвэр гаргасан хойно сайныг нь оруулаад саарыг нь тогтоон барих даалгавар тулгарч байна.

DSC_22911Ерөнхийлөгчийн засаглалыг би хувьдаа дэмжиж явдаг

          Үндсэн хууль батлагдах тэр үйл явцад оролцож явсан хүний хувьд би Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжиж байлаа.  Одоо ч энэ итгэл үнэмшил маань байсаар байгаа. Магадгүй их эзэн Чингис хааны үр хойч бидэнд үүнийг ойлгоход илүү амар хялбар байж магадгүй. Тэр нь ч дээр байх боломжтой. Жишээлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн жилд нэг л удаа хийдэг байх. Өөр сонгууль хийхгүйгээр. Тэр сонгогдсон хүн нь хэнийгээ ерөнхий сайд болгохоо өөрөө шийдээд явж болох юм. Гэхдээ хуульчид, нийгмийн төлөөлүүд надтай санал нийлэхгүй байх нь олонтаа. Нэг хүн төрийн эрхийг барина гэдэг нь зовлонтой. Төрийн жолоог дур мэдэн буруу тийш нь залчих вий. Тийм учраас 76 гишүүн сонгодох байх нь зөв гээд. Магадгүй энэ үнэн байж болно.


Долоон сарын 1-ний талаар нууц зүйл их олон бий

          Долоон сарын нэгний тэр асуудал нь өөрөө эмзэг юм. Юу болсон гэдэг нь тодорхой шүү дээ. Сонгуулийн булхай луйвар боллоо бидний авах саналыг МАХН авчихлаа гээд жагсаал цуглаан зохион байгуулж эхэлсэн. Урдчилсан дүн гарахад манай нам 45 суудал авсан гэж  сонгуулийн орон нутгийн хорооноос мэдээлэл аваад түүнийгээ л бид мэдээлсэн. Гэтэл нөгөө намаас булхай луйвар гээд хурал цуглаан болоод эхэлсэн шүү дээ. Бүх зүйл ард түмний нүдэн дээр болоод өнгөрсөн. Энд далдуур гарсан шийдвэр нэг ч байхгүй учраас би дараа дараагийн үед юу гэж яригдах бол гэж  санаа зовоод байдаггүй. Ерөнхий сайдын хувьд, намын дарга хүний хувьд, улстөрч хүний хувьд, эцэг хүний хувьд надад ичээд санаа зовоод байх үйлдэл байтугай нэг ч үг надаас гараагүй. Аюулгүй зөвлөлийн хурал дээр би хүчнийхэнд галт зэвсэг хэрэглэхгүй шүү нөхдөө гэж удаа дараалан сануулж байсан. Хуулиар бол тэд галт зэвсэг хэрэглэх эрх нь олгогдсон байдаг. Харамсалтай нь таагүй үйл явдал болсон. Тухайн үеийн цагдаагийн удирдлагууд галт зэвсэг хэрэглэх шийдвэр гаргаагүй гэж одоог хүртэл хэлдэг. Тушаал өгсөн эзэн нь тодорхойгүй байсаар байгаа. Эцэст нь цагдаагийн хэдэн удирдлагууд ял авсан. Энэ бол улс төрийн шийдвэр гэж хэлж болно. Тэр гурван дарга буудаагүй нь тодорхой. Буудсан эзэн нь байхгүй байхад удирдлагууд нь ял аваад явдаг тохиолдол манайхаас өөр хаана ч байхгүй биз. Нууц юм их бий шүү дээ. Жишээлбэл буудсан этгээдүүд дотор цагдаагийн зэвсэглэлд байхгүй галт зэвсэгээр шарх авсан хохирогчид байдаг. Түүнийг бүрэн гүйцэт мөрдөөгүй. Ер нь урд урдын сонгуулиудаас хамгийн бохир болсон нь 2008 оны сонгууль.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (178)

  • Монгол хүн (202.179.11.94)
    Улсаа худалдаж, ард түмнээ үгүйрүүлдэг төр, засгийн тэргүүнтэй улс Монголоос өөр байхгүй. Юу болоод худлаа цэцэрхээд ирэв.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Монгол хүн (202.179.11.94)
    Улсаа худалдаж, ард түмнээ үгүйрүүлдэг төр, засгийн тэргүүнтэй улс Монголоос өөр байхгүй. Юу болоод худлаа цэцэрхээд ирэв.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.123.194)
    Argagui l mergejliin uls turch yumaa
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • бүлтэрдэг гар вэ (150.129.142.97)
    Баяр идэж уусан ч Алтанхуяг шиг идэж уухгүй гэнээ. Ядаж идсэн ч үлдэцтэй ид л дээ. Баяр идээд юу үлдээсийн, америкт өөртөө хаустай болсоныг тэнд амьдардаг хүн бүхэн мэднэ.Алтанхуяг идсэн гэнэ.Аймаг хоорондын замууд, хотын доторхи замууд ард түмэнд хичнээн хэрэгтэй байгааг хотынхоо төвөөс гардаггүй хотоосоо өөр газар орон байдгийг мэддэгүй дуракууд мэдэхгүй л дээ. Нэг л их авардаг, мэддэг гар болчихож нөгөө архи, хүүхэндээ донтсон америк амьдралтай дурак чинь.Өөрөө байхдаа хийж чадаагүй байж одоо ингэж халаглаад яах вэ дээ Баяраа.
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • худлаа шаага***** (150.129.142.97)
    за за Баяр өөрөө яасан билээ, хичнээн жил нуугдав, шал худлаа энэ гар,өөрөө байхдаа юу хийсийн, одоо л нээх аврагч болж гэнэ,Оюу толгойг хар. Ямар ч тэнэг хүн өөрийнхөө баялгийг бусдад зарахдаа өөрөө түүнд мөнгө төлөхгүй биздээ. Зүгээр энгийнээр Оюу толгойн гэрээ ашигтай юу үгүй юу гэдгийг ард түмэндээ шууд хэлчиж чадахгүй Баярцогт гэж нэг хөгшрөх тусмаа хужаатай адилхан болоод дурактай нийлээд яаж завхрууллаа.Нөгөөх нь баахан хувьсагч ч гэх шиг хачин хачин юм яриад. Монголчуудаа одоо хууртаж молигодуулж ханахгүй байна уу. наадах чинь 5 жилийн өмнө бас л ингэж ярьж байсан биздээ. Новшнууд.
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • zochin (103.229.120.63)
    zuv yaridag hun dee
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • zochin (103.229.120.63)
    bayar idej uusan ch altanhuyag shig idej uuhgui
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.106.142)
    Өөрийнхөө газрыг худалдаж авдаг орон Монголоос өөр байхгүй. Чи Монголынхоо газрыг үнэгүй авах төсөл байхад унагчихаад 31 хувийг өр тавьж авахаар гэрээ хүчээр хийлгэсэн биздээ мал минь.
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • uhvel tarsan my ***** (112.72.13.25)
    ene ***** uhvel taarna
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • uheeche novc (112.72.13.25)
    ene bayar bol hudalch ulsa hudaldsan luivarchin shuu dee. ingej yaria uguhuus ichdeggui hulgaich ve. odoo ter gadaadad bgaa tansag hausdaa zurh ni haagdaj uhvel taarsan ***** shuu dee
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.192.62)
    UNEN HUDALIIN HOOROND 4 HURUU ZAITAI SHU. SAIN BODOJ BAIJ YARITSGAAGAARAI.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.192.62)
    ediin zasgaa oligtoihon shig bosgoj awku bol suuldee tusgaar togtnoliin asuudal boloh bhdaa
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.192.62)
    IImerhu shal hereggui olon doloon zuil ard tumen n boddog bolhoorr ll yuroosoo uudoo yawku bgaam shde pisdaa gej. uurchloltiig uursnoosoo eheltsgee
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.192.62)
    uhaan suugaad umnoh aldaagaa zasah gej zorig gargan irj bgaan bailguide, mongol uls odoogiin ediin zasgiin hund nuhtsloosoo garj chadjil bwal Bayar n bnuu, Altanhuyag n bnuu hamaa algaa. ta nar shaal hereggui balai zuil bodoj bhiin. gol asuudal ni yu yum be. Mongol ornii hugjil yum bgozde. erguunuud ee
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.192.62)
    buruu zuil hiisnee zasah gej irj bgaan bishuu, uul ni helsen zuil n zuw ll yum.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.20.253)
    Өөрөө юу хийсэн юм болдоо? Монголын баялагыг зарчихаад юу ч хийгээгүй явахын аргагүй аймар зам засагдсанаар олон хүмүүсийн ажлын цагийг дэмий үрэхээс аварсан биш үү? Би л хувьдаа талархаж бна МАН-ы үед хийсэн зүйл хэдэн хэрэггүй хөшөө л санагдаж бна. Одоо бол хийсэн зүйлс нь яалт ч үгүй нүдэнд ил бна шүү дээ.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.70.46.200)
    Монгол ирсэн гай
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • zochin (202.170.94.90)
    deerh yriltslagiig harahaas durgvi hvrch baina Ene Bayr odoo mongoloo gadniihand zarj idej bayjsan odoo butsaj uls turd oroh argaa olohgvi ene tend ochij heregtei hereggvi lekts unshaad ywdagaa bolih heregteish dee Mongoloos zailah heregtei Delhiigees *****
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    13 цаг 9 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    13 цаг 47 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    14 цаг 44 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    14 цаг 48 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    14 цаг 56 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    15 цаг 20 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    15 цаг 24 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    15 цаг 57 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    16 цаг 20 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    16 цаг 29 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    16 цаг 33 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    16 цаг 49 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    17 цаг 3 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    17 цаг 12 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    17 цаг 49 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    18 цаг 11 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    18 цаг 26 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    19 цаг 10 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    19 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    19 цаг 50 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК