Хамтарсан Засгийн газраас АН сайд нараа татна гэж байгаа ч ҮЗХ-ны
хурлаар намын дарга Н.Алтанхуягийг эргээд “бухаж”, хамтарсан засагтайгаа
үлдэж магадгүй гэсэн яриад гараад байгаа юм.
Хамтарсан Засгийн газраас АН сайд нараа татна гэж байгаа ч ҮЗХ-ны
хурлаар намын дарга Н.Алтанхуягийг эргээд “бухаж”, хамтарсан засагтайгаа
үлдэж магадгүй гэсэн яриад гараад байгаа юм. Энэ нь АН-ын дарга
Н.Алтанхуягийн нам доторхи сөрөг хүчин болсон ЗТБХБ-ын сайд С.Баттулгын
суудлаа ахиулах гэсэн санаа гэх хүмүүс байна. Гэсэн ч АН-ын нөлөө бүхий
лидер Э.Бат-Үүл үүнийг эрс няцаалаа. Тэрбээр “Арай ч дээ. Арай ч тэгж
нэр нүүрээ барахгүй байлгүй дээ. Хамтарсан Засгийн газраас гарна гэдэг
бол намын гишүүдийн эртнээс ярьж, хүсч байсан зүйл” гэв. Харин
Л.Гүндалай гишүүн “Үнэн. Ёстой зуун хувь” гэж батлав.
