Шатахууны үнийн өсөлт иргэдийн амьдралд нөлөөлж эхэлсэн тул МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар Засгийн газар тодорхой шийдвэр гаргахгүй бол баасан гарагаас эрчимтэй тэмцэнэ гэдгээ хэлсэн юм. Тэрбээр мөн МАН-д элсэх гэж байна гэсэн явган яриаг эрс үгүйсгэсэн. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
- MҮЭХ-ны зүгээс үнийн хөөрөгдлийг багасгах ямар арга, гарц харж байна вэ?
- Надад бол үнийг буулгах маш олон санал байна. Бензин худалддаг хүмүүс биднийг “авбал ав, авахгүй бол хохино” гэж хэлж байгаа. Жирийн ард иргэд бид худалдаж авах эрхтэй бас авахгүй байх ч эрхтэй. Бид шатахуун борлуулдаг компаниудаас харж байгаад нийгмийн хариуцлагаа ухамсарлаж үнээ тэгж их нэмэхгүй гүрийгээд байгаа компаниудтай тохиролцоно. Бусдаас нь үнээ буулгатал дусал ч бензин авахгүй гэдгийг ард түмэнд уриалаад зөвхөн нэг юм уу, хоёр компаниас л авах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд хэн энэ орны эзэд бэ гэдгийг харуулна.
- Засгийн газарт хүргүүлээд байгаа шаардлагын хариуг хэзээ авах юм бэ?
- Хэрэв энэ тав дахь өдөр гэхэд шийдэж чадахгүй, бензин борлуулдаг компаниудын аманд бид нарыг шидэж өгөх юм бол улс орон даяар маш том тэмцэл өрнүүлнэ. Ажил хаялт хийх уу, жагсаал цуглаан зохион байгуулах уу гэдгээ бид ярилцаж байгаа. Гэхдээ хүмүүсийг юу юугүй бослого хөдөлгөөнд дуудахаас илүү ярилцъя, улсын хэлэлцээрийг даруй эхэлье гэсэн шаардлагыг бид тавьчихаад байгаа юм. Бид хязгааргүй хүлээж чадахгүй шүү дээ.
- Шатахууны үнийг зарим хүмүүс дур мэдэн өсгөсөн гэж яригдаад байна. Хэрэв энэ хүмүүст хатуу хариуцлага тооцъё, ял шийтгэл оногдуулъя гэвэл та дэмжих үү?
- Би дэмжинэ, би ард түмний төлөөлөл. Зөвхөн ард түмний эрх ашгийг төрд дуулгаж сонсгож шийдвэрт тусгахын төлөө ажиллана. Би нам дагасан бүлэглэлийн төлөөлөл биш.
- Таныг МАН-д элсэх гэж байгаа гэсэн сураг дуулдаад байсан. Үнэн үү?
- Харин сүүлийн үед намайг МАН-д орох гэж байна гэсэн мэдээлэл гараад байсан. Хэзээ ч тийм юм байхгүй. Хэрэв хүсвэл би АН-д орохгүй гэдгээ нотариатаар батлуулаад сонин дээр хэвлүүье. Өнөөдөр төрд зүтгэж байгаа хүмүүсийн толгойд вирус байна. Би дэндүү их хардлагатай байж магадгүй. Гэхдээ нэг нам нь гарахын төлөө нөгөөгөө муулж ард иргэдийг золиосолж байж болно. Би уг нь ийм үг хэлэх ёсгүй юм. Яг ширээний ард сууж байгаад хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр л асуудлыг шийдэх хэрэгтэй.
- Хөндлөнгийн шинжээчид гэхээр хэн байх вэ?
- Хөндлөнгийн судлаачдыг Засгийн газар биш. Монголын Үйлдэврчний Эвлэлийн Холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг сонгох учиртай. Бид чинь бүх эрдэмтэн мэргэд нь худалдагдаад аймшигтай болчихсон ард түмэн биш шүү дээ. Ядаж нэг хоёр багш нар байгаа байлгүй дээ. Бүр болохгүй бол би Уго Чавест захиа бичнэ гэж бодож байгаа. Олон улсын хими, уул уурхайн ажилтны үйлдэрчний эвлэлийн холбоо гэж байдаг. Тэнд үнэхээр сайн экспертүүд байна. Энэ хуралдаж байгаа хүмүүсийн дотор нэг литр бензин оруулж ирж байсан хүн гэвэл цөөхөн. Би лав мэдэхгүй юм байна.