АТГ-аас дөнгөж сая Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын хэргийн талаар мэдээлэл хийлээ.Л.Гансүхийн хувьд батлан даалтад гараад арав гаруй хоног болж байна. Харин түүнтэй хамт шалгагдаж байгаа хүмүүс одоо болтол цагдан хоригдож байгаа билээ.
АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбатын хэлж буйгаар “Л.Гансүх, М.Тулга нарын арван иргэнийг шалгаж байгаа. Тэд “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд улсын төсвөөс мөнгө идээд зогсохгүй зарим компаниудаас ихээхэн хэмжээний мөнгө баримт хийхгүйгээр авч ашигласан нь тогтоогдож байгаа. Улмаар хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг тэдэнтэй өмгөөлөгчийг нь уулзуулахгүй, мөн эрүүдэн шүүсэн зүйл байхгүй” гэдгийг онцоллоо. Цаашлаад Л.Гансүх өмгөөлөгч Ц.Баасандоржийг авч явсан баримт бичгээс ноцтой зүйл илэрсэн учир Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргаад байгаагаа дурдсан юм.
Бид дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (12)