08:30 цагт Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын
Nexus төслийн дөрөвдэх удаагийн бүс нутгийн олон улсын бага хурал Туушин
зочид буудлын 5 давхарт эхэлнэ.09:00 цагт НМХГ-ын хурлын зааланд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн
хурлаар Буянт-Ухаа дахь гаалийн газрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, Гэрээт
харуул хамгаалалтын байгууллагуудад , Улаанбаатар хотын гаалийн газрын санхүү,
аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг нээллтэй хэлэлцэнэ.
10:00 цагт дохионы хэлний сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтыанд хамрагсдын төгсөлтийн арга хэмжээ Нийслэлийн цагдаагийн газрын 3 давхарын танхимд болно.
10:00 цагт МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаар Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар /Модны
хулгайтай тэмцэх/-ын хэрэгжилтийн явц, Ойн тухай, Амьтны тухай хуулийн
хэрэгжилтийг шалгасан дүнг хэлэлцэнэ.
11:00 цагт "Монголньюс" мэдээллийн төвд онгоцны билетийн нэгдсэн шинэ хайлт болон захиалгын системийг танилцуулах "Z24" төслийн нээлтийн хурал болно.
11:00 цагт УИХ-дахь эмэгтэй гишүүдийн бүлэг "2014-2015 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж байгаа ЕБС-уудын асуудлыг 2015 онд хэрхэн шийдэх вэ?" хэлэлцүүлгийг Төрийн ордон дахь Иргэний танхимд зохион байгуулна.
11:00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилга, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжигт тоглох хүүхдүүдийг сонгох шалгаруулалтын талаар Балетын хөгжлийн сангаас НЗДТГ-ын А танхимд. мэдээлэл өгнө.
11:00 цагт БШУЯ, дэлхийн банктай хамтран байгуулсан СБД-ийн 16-р хороонд канад модон шинэ цэцэрлэгийн нээлт болно. Нээлтийн ажиллагаанд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.
11:40 цагт "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний дэргэдэх Иргэний хяналтын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
16:00 цагт зурагчин П.Тэмүүжингийн “Арван Баядын нутгаар” гэрэл зургийн анхны үзэсгэлэнгийн нээлт "Grand art exclusive gallery"-д болно.
17:00 цагт Нарванчин Гэгээний долоодугаар дүрээр тодорсон гэгээнтэнтэй уулзаж адис авах ажиллагаа Хүүхдийн урлан бүтээх төвд болно.





















































