Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Баасандорж: 13 тэрбум төгрөг тогтоогдсон талаар Л.Гансүхэд огт мэдэгдээгүй

2014-11-05
0
ЖИРГЭХ

    olloo_mn_1409619860_baasandorj    АТГ-аас өчигдөр албан ёсны мэдээлэл хийж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг шалгуулж байгаа талаараа мэдээлсэн. Энэ талаар өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.

-АТГ-аас таныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа талаараа мэдээллээ. Харин та шалгуулаагүй гэх мэдээлэл өгсөн. Энэ талаар тодруулахгүй юу?
-АТГ-аас хийсэн мэдээллийг телевизээр үзлээ. Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн мэдээллээр шалгуулах болсон гэж мэдээлж байна. Л.Гансүхтэй холбоотой бичиг баримтууд миний цүнхэнд байсан. Л.Гансүхтэй уулзахаар очих үед Төв аймгийн Урьдчилан хорих төвийн алба хаагчид цүнх хурааж аваад, жижиг төмөр шкафанд хийдэг. Тэгэж байхдаа миний цүнхийг ухаж, бичиг баримтуудыг авсан байна лээ. Миний цүнхнээс нэлээн олон бичиг баримт алдагдсан. Хэн авчихсан юм бол гайхаад байсан чинь намайг Л.Гансүхтэй уулзаж байх хооронд АТГ-ынхан миний цүнхнээс хулгай хийж, бичиг баримтууд авснаа баталлаа. Өмгөөлөгч хүн өөрийн үйлчлэгчийнхээ эрхийг хамгаалж, хүсэлт, гомдол гаргадаг. Өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугүйг нотлох ёстой. Энэ дагуу л хийж байсан баримт бичгүүд байсан. Зарим нэг нь надад хэрэгтэй бичиг баримтууд байсан.

-Тэгэхээр таныг яг ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ. Шалгаж байгаа талаараа АТГ-аас мэдэгдсэн үү?
-Намайг шалгаж байгаа талаар телевиз үзээд л мэдлээ. Тэгэхээр удахгүй дуудах байх гэж бодож байна. Телевизээр гаргасан АТГ-ынхны үзүүлээд байгаа бичиг  минийх. Харин миний бичгийг дуурайж байгаад Е сайд  гээд нэмсэн юмнууд харагдаж байна лээ. Үүнийг би хуулийн байгууллагаар шалгуулна. АТГ мэдээлэл хийхдээ хэргийн талаар А-гаас нь Я хүртэл дэлгэрэнгүй ярьж байна. Гэхдээ Л.Гансүхийн хэрэг бол хэрэг биш. Цагаадна. Үндэсний аудитын газрын байцаагч н.Ичинхорлоо гэж хүн дүгнэлт гаргасан байна лээ. Худал дүгнэлт байсныг баталгаажуулна.

-Тэгвэл танд мэдэгдээгүй таныг шалгаж эхэлсэн гэсэн үг үү?
-Долоо хоногийн өмнө АТГ-ын байцаагч, комиссор н.Золжаргал намайг дуудсан. Өөдөөс камер тулгаж байгаад “Чи бидний талаар манай удирдлагуудын талаар ярьвал чи юу ч бишээ. Чамайг хэн ч биш болгож чадна. Чи Гаалийн Баатарын өмгөөлөгчийг мэдэж байгаа биз дээ. Бидний ард том хүмүүс байгаа. Чи юу ч биш шүү” гэж хэлсэн. Би тэгээд тэднээс айгаад өөрийн өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Мэдээлэл хийхдээ үзүүлсэн бичгийг ч тэр үед надад үзүүлж байсан. Мөн байцаагч н.Золжаргал чамайг Монголд гишгэх газаргүй болгоно гэж сүрдүүлсэн. Тиймээс би аравдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид АТГ-ын дэд дарга Б.Хурцын үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан.

-Л.Гансүхийг таны албадлагаар өлсгөлөн зарласан гээд байгаа. Үүнийгээ нотлосон мэт бичгийг цүнхнээс тань олсон гэж АТГ-аас мэдээлсэн?

-Хуурай өлсгөлөн зарласан нь Л.Гансүхийн эрхийн асуудал. Миний зүгээс Л.Гансүхийг өлсгөлөн зарлахыг хориглосон. Яагаад гэхээр Л.Гансүхийн эхнэр нь надруу залгаад “Л.Гансүх зүрхний өвчтэй шүү. Өлсгөлөн зарлуулж болохгүй” гэсэн. Тиймээс би өлсгөлөн зарлаж болохгүй гэдгийг хэлсэн. Гэтэл Л.Гансүх “Би өлсгөлөн зарлана. Тэгэхгүй бол энэ хүмүүс намайг энд ална. Би Н.Энхбаярын араас ормооргүй байна. Эсэргүүцнэ” гэсээр байгаад өлсгөлөн зарласан.

-АТГ хулгай хийсэн гэлээ. Энэ асуудлаар хаана хандах вэ?

-Хэн хулгайлаад авчихав гээд гайхаад байтал АТГ-ынхан  өөрсдөө хулгай хийснээ зарлачихлаа. Миний цүнхнээс эд зүйлс алдагдсан асуудлаар Төв аймгийн цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн 145-д зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж  АТГ болон Төв аймгийн урьдчилан хорих төвийн хулгайч нарыг шалгуулна. АТГ-ын Д.Энхтөр, Э.Амарбат нарыг иргэний захидал харилцааны нууц задруулсан, өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг боогдуулсан, бусдын нэр хүндэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр халдсан, гутаан доромжилсон, гүтгэсэн гэх үндэслэлээр шалгуулна. Миний хийх гэж байгаа, хийсэн бүх ажлыг тагнаж чагнаж, үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд яваад байдаг юм байна.

-АТГ-аас анх Л.Гансүхийг 3.6 тэрбум төгрөг завшсан гэж мэдээлж байсан. Харин өчигдөр 13 тэрбум төгрөг завшсан болохыг тогтоосон гэж мэдээллээ?
-Хүний гэм буруутайг шүүх тогтооно. Түүнээс биш АТГ-ынхан толгойндоо бодож байгаа тоогоо хэлэх ёсгүй.

-Мэдээж шалгах эрх үүргийнхээ хэмжээнд тогтоосон байх?

-Эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Энэ хэрэг шүүхэд очоод цагаадаж болно. Миний мэдэхээр 13 тэрбум төгрөгийн хэрэг шалгагдаагүй. АТГ-аас 13 тэрбум төгрөг тогтоогдсон талаар Л.Гансүхэд огт мэдэгдээгүй.

-Л.Гансүхийг арав гаруй хүнтэй хамтарч завшсан гэж мэдээлсэн. Уг нь Л.Гансүхийн хэрэг зургаан хүнийг шалгаж байсан биз дээ?
-Энэ талаар огт мэдээлэл алга. Л.Гансүхийн хэрэгт зургаан хүнийг шалгаж байсан. Гэтэл одоо арав гаруй хүн гэж мэдээлээд байна. Цаг хугацааны хувьд ч гэсэн гайхмаар. Тэр үзүүлээд байгаа бичгээ долоо хоногийн өмнө надад танилцуулсан. Би та нар хууль бус ажиллагаа явуулж байна шүү гэж хэлсэн. Гэтэл Засгийн газар огцорно огцрохгүй гэсэн асуудал яригдаж байгаа энэ үед нөгөө Н.Алтанхуягийн эргэн тойрны хүмүүс гэсэн байдлаар зарлаж байна. Энэ нь өөрөө энэ байгууллага хэний төлөө, юуны төлөө ажиллаад байгаа вэ гэдгийг харуулж байна.

-Л.Гансүхийг гурван сарын хугацаанд цагдан хорьсон. Энэ хугацаанд хэдэн удаа байцаалт авсан бэ?

-Гурван сарын хугацаанд өмгөөлөгчийг оролцуулаад  гурван удаа байцаалт авсан.
Б.Чимэг  


0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.229.121.48)
    Өмгөөлөгчид амжилт хүсьеЧиний ард Тэмүүжин байгаа ч гэсэн цаадах чинь туслахгүй л болов уу даа
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.235.138)
    энэ өмгөөлөгчид айх юмгүй ард тэмүүжин бийй
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    хамаг баримтаа алдсан бүтэлгүй өмгөөлөгчөө загнасан байх даа.
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (27.123.214.115)
    АТГ-ч хуучин цагийн НОГООН МАЛГАЙТНУУД болжээ. емгеелегчид амжилт хусье. Б.Хурц гэж нэг ес хонзонгийн шуудай нэг байнаа. Болж байна л гэж боддог юм байх даа еерее.
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    гэнэдэж байгаад баримтаа алдаж хамаг булайгаа дэлгүүлжээ.АТГ сайн байна.
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.121.202)
    Amjilt chi shuu uzeed baigaarai
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.233.18)
    Наад АТГ чинь хүний зангаагаар хөдөлдөг "утсан хүүхэлдэй" болжээ. Хаана байна ардчилал, хүний эрх, чөлөө
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    12 цаг 5 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    12 цаг 43 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    13 цаг 40 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    13 цаг 44 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    13 цаг 52 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    14 цаг 16 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    14 цаг 20 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    14 цаг 54 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    15 цаг 16 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    15 цаг 25 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    15 цаг 29 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    15 цаг 45 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    15 цаг 59 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    16 цаг 8 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    16 цаг 45 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    17 цаг 7 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    17 цаг 22 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    18 цаг 6 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    18 цаг 18 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    18 цаг 46 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК