Хятадын коммунист намын 18-р их хурлын дөрөвдүгээр бүгд хурал өнгөрсөн долоо хоногт дүнгээ гаргаж, засаглалын тогтолцоог орчин үеийн болгож, ойрын үед шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Хятадын коммунист намын 18-р их хурлын дөрөвдүгээр бүгд хурал өнгөрсөн долоо хоногт дүнгээ гаргаж, засаглалын тогтолцоог орчин үеийн болгож, ойрын үед шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Засаглалын тогтолцоог өөрчлөхөд зах зээл, нийгэм, Засгийн газрын хоорондох харилцаанд шинэчлэл хийх нь чухал гэж үзэж байна.
Хятадын шинж чанарыг өөрчлөх
Хятадын Засгийн газар бүх нийтийн сонгууль явуулж, эрх мэдлийг хуваарилан олон намыг өрсөлдүүлдэг Барууны улс төрийн системийг сохроор дагах төлөвлөгөөгүй байна. Гэхдээ Коммунист нам засгийн эрхийг дангаараа барьсан хэвээр боловч бүтцийн хэд хэдэн шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, хууль, дүрэм батлах явцад олон нийтийг оролцуулж ардчилсан шийдвэр гаргах замаар ил тод нээлттэй байж, хариуцлага тооцон, удирдлагын тогтолцоог оновчтой болгох зэрэг зарчмуудыг хэрэгжүүлэх юм. Түүнчлэн эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хөгжүүлэх зорилго тавьсан байна.
Ингэснээр түшмэдүүд захиргааддаг үе ард хоцорч, хууль дүрэмд захирагдана. Хаалттай нийгэм нээлттэй болж, зохицуулагч засаглал үйлчилгээнд чиглэсэн засаглал болж хувирна гэж үзэж байна. Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжил нь засаглалын оновчтой удирдлагын тогтолцооноос шууд хамааралтай гэдгийг намын гишүүд хүлээн зөвшөөрчээ.
Ингэснээр түшмэдүүд захиргааддаг үе ард хоцорч, хууль дүрэмд захирагдана. Хаалттай нийгэм нээлттэй болж, зохицуулагч засаглал үйлчилгээнд чиглэсэн засаглал болж хувирна гэж үзэж байна. Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжил нь засаглалын оновчтой удирдлагын тогтолцооноос шууд хамааралтай гэдгийг намын гишүүд хүлээн зөвшөөрчээ.
Коммунист нам, зах зээл, иргэний нийгмийн хоорондох харьцааг тэнцвэржүүлнэ
Орчин үеийн нийгэмд Засгийн газар, зах зээл, нийгэм гурав хоорондоо нягт хамааралтай байж, хоорондоо ямар ч улс төрийн эрх мэдлийн зааг хязгааргүй байна гэж намын хөтөлбөрт тусгажээ. Өөрөөр хэлбэл, нам дангаараа бүхнийг шийддэг тогтолцоог халж, бүх зүйлийг хянахаа болино. Мөн бизнесийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг төрөөс дэмжих бодлого хэрэгжүүлэх ажээ.
Засгийн газар хэт хүчирхэг эсвэл хэт дорой байвал засаг төр нурна
Өнөөдөр Хятадын коммунист нам бүхий л түвшний шийдвэрийг дангаараа гаргадаг гэж хэлж болно. Ингэж засгийн эрхийг дангаараа атгах нь нөгөө талдаа төрийг нураан доройтуулж байгаа гэж Хятадын эрх баригчид үзлээ. Сайн засаг төртэй байна гэдэг нь олон нийтийн санаа бодлыг шууд тусгахын зэрэгцээ улс төрийн бодлого нь нийгмийн бүхий л салбарыг зохицуулж чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нийгмийн хамгийн хүчирхэг сектор байх тусам иргэний нийгмийн санаа бодлыг тусгахаа болино гэж үзжээ. Тиймээс орчин үеийн Хятадын Засгийн газар “гол дүрд” тоглохоо байж, сайн засаглалын тогтолцоог төлөвшүүлэх зорилт тавьжээ.





















































