Өнгөрсөн оны арванхоёрдугаар 29-нд Хөвсгөл аймагт 34 настай О гэгч залуу ор сураггүй алга болсон билээ. Аймгийн цагдаагийн хэсгийн бүрэлдэхүүн ажлын хэсэг гарган, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн юм. Ажлын хэсэг энэ сарын 9-н буюу өнгөрсөн даваа гаригт аймгийн төвөөс таван км-ийн зайд осгосон байдалтай нас барсан байхад нь олжээ. Шүүх эмнэлгийн шинжээчид үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж, хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Б.Чимэг