-Фельетон-
“Сайн байна уу? Намайг Болдоо гэдэг би “Улаанбаатар такси” компанид орсон, одоо л нэг сайхан амьдрах нь дээ” хэмээн рекламанд тоглож байсан залуу “Украйн” дугуй хөлөглөн нилээд ууртай саарал ордны хойд хаалган дээр ирэн “алив намайг оруулаад аль, би ажиллаж чадахаа байлаа” гэтэл хамгаалагч ирснээ...
-Фельетон-

Машинаа асаатал шар гэрэл нь ассан байлаа. Дөнгөж гарсан чинь унтарчихлаа. Арай гэж түрсээр хамгийн ойр байрлах “М-Ойл”-ын колонк дээр очоод бензин авах гэтэл. Пүү чорт, юу вэ, аллах есүс минь. Миний зүүд биелж байгаа юм байхдаа. Арай мянган бөөгийн нэг биш байгаа даа, өдрийн пирожки, бензины шар гэрэл, орлого, зарлага, мах, талх, өнөөдрийн болзсон охинтой үзэх киноны билет, оймс, бандага гээд асар их бодол толгойд нь ар араасаа, дуу дуугаа авалцан байлаа.
Ингээд 2 литр 247 грамм бензин хийгээд хөдөлтөл аз болж нэгэн хүүхдээ дагуулсан эмэгтэй суулаа. Ярьж байна, “ Миний охин одооноос чупс идэхээргүй болж байна даа, яагаад гэвэл чиний иддэг чупс 500 төгрөг болсон гэнэ. Мөн дүүд чинь мами поко авч өгөхөөргүй болж байна. Хэдэн даавуу хайчлахаас. Одооноос эхлэн хэмнэлттэй амьдарна” гэж байх юм. Угийн өрөвчхөн Болдоо мөнгө авалгүй буулгаж орхив.
Гурван жилийн дараа. Болдоо зуны нэг сайхан өдөр тамхины цаасаар гардаг болсон сонингоо барин жорлондоо орчихоод, Улаабаатар таксин дээрээ 5 ширхэг “00”-ын цаас нэмж өгч байж авсан “Никель” дугуйгаа унан ажлаа хийхээр гарлаа. Өргөн хэрэглээний барааны үнэ хэд гээч, за үүнийг хэлээд ч хэрэггүй биз. Ингээд ачаан дээрээ хүн тээвэрлэн явтал хотын гудамжаар монетон обудтай ганц ганган тэрэг тоос татуулан өнгөрнө. Гудамжинд тамхины цаас зарж суусан эмээ хэлэхдээ “ өө нөгөө Сайхансамбуугийн монди давхиж байна уу” гэнэ. Орой нь ажлаасаа буун гэртээ ирж хөргөгчнөөсөө буурцаг, далайн байцаа гарган буцалгаж идчихээд унтав. Мэдээж цагаан хоолтон болсон.
Төр иргэдийнхээ аз жаргалтай амьдралын төлөө оршдог гэж эртнээс тодорхойлсон. Харин одоо “Төр иргэдийнхээ хувь тавилан, амьдралыг диваажин болгоход бус, харин түүнийг эргэлт буцалтгүй там болгочихгүйхэн байлгахад оршдог” гэсэн тодорхойлолтод нийцээд байх шиг. Шатахууны үнэ өсч, дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулахад хүн яаж амьдрах вэ? Засгийн эрхэнд суусан ноёнтон нь талхны үнэ 300 төгрөг байгаа байлгүй гээд зогсож байна. Амьдралаас хэтэрхий хол тасарчээ. Иргэдийн амьдрал ийм л байна. Наашаа нэг хараач.
Б.Ням
Сэтгэгдэл (1)