Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өчигдөр Буянт-Ухаа дахь Гаалийн газрын 2012, 2013 оны санхүүд хийсэн шалгалтынхаа дүнг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Шалгалтаар Буянт-Ухаа гаалийн газрынхан улсын төсвийн орлогыг тасалдуулсан, өмнөх жилүүдийнхээ өрийг барагдуулж дуусаагүй, илүү цагаар ажилласан хөлсийг тодорхойлолгүй дур мэдэн олгосон, батлагдсан орон тоог хэтрүүлэн ажилтан авсан зэрэг зөрчил илрүүлсэн байна. Мөн байгууллага аж ахуйн нэгж, хувь хүнд өр авлагатай, гаалийн байцаагчийн цол тэмдгийг нэмэгдлийг хууль зөрчин олгосон байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































