Авлигатай тэмцэх газрынхан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан нэр бүхий 11 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад шүүхэд шилжүүлжээ. Тэднийг хүний хөгжлийн сангаас иргэдэд очих ёстой мөнгийг завшсан, Монгол Улсын иргэншлээс гарсан иргэдэд уг мөнгийг олгосон, нас барсан иргэний нэрээр мөнгө завшсан хэрэгт буруутгаж байгаа юм. Ингэхдээ Монгол Улсын харьяатаас 2010 оноос өмнө гарсан 200 гаруй хүнийг иргэний шинэчлэсэн бүртгэлд хамрагдсан мэтээр хуурамч баримт үйлдэж, 120 гаруй сая төгрөг олгосон. Мөн 2010 онд манай улсын харьяатаас гарч, эх орноо сольсон 115 хүнийг шинэчлэн бүртгэлд хамруулалгүй 53 сая төгрөг, 96 хүнийг шинэчлэсэн бүртгэлд бүртгүүлж, 40 гаруй сая төгрөг олгосон гэсэн үндэслэлээр шүүнэ.Д.Ундрах /24tsag.mn/





















































