Тайваний багийнхан хуучин дүрмийг ашиглаж хэсгээс шалгарлаа. Өчигдөр Тайваний шигшээ Хятадын шигшээ багийг 89:88 –аар хожиж, итгэмээргүй гэмээр хожил авсан байна. FIBA -н 2014 оны дүрмээр бол, манай баг дараагийн шатанд гарах байсан. Гэсэн ч зохион байгуулагчид 2012 оны дүрмийг ашиглахаар шийдвэрлэсэн. Энэ нь хожил тэнцсэн багуудыг эрэмбэлэхдээ, баг тус бүрийн авсан нийлбэр оноог, алдсан нийлбэр оноонд нь хувааж, коффециент гаргадаг дүрэм. Тиймээс Монголын багийн авсан нийлбэр оноо 125, алдсан оноо 130, коффециент нь 0,96153846. Харин Тайваны багийн авсан оноо 155, алдсан оноо 161, коффециент нь 0,96273292. Ингээд манай багийг тэмцээнээс мулталлаа. Монгол болон Хятадын багийн оноо 52-64 харьцаатай, -12 онооны зөрүүтэй өндөрлөсөн. Улмаар талбайн эзэн Тайваны багийг 73:66 харьцаатай, +7 онооны зөрүүтэй хожсон юм. Ингэснээр Монголын багийн онооны зөрүү -5 болсон юм. Харин Тайваны баг Монголд -7 оноогоор хожигдож, Хятадын багийг 89:88-р хожиж, нийлбэр -6 оноотой болсон. Хятад, Тайваны багийн тоглолтын үр дүн итгэмээргүй өндөр оноо авалцсан, Хятадын баг дэндүү их бөмбөгөө алдсан тоглолт боллоо. Тайвань улс 2017 онд Дэлхийн Оюутны Универсиад наадмыг зохион байгуулна. Гэхдээ манай залуус Тайваний оюутны шигшээ багийг талбай дээр нь илт илүүрхэж чадсан гэдэг нь үнэн. Одоо манай баг тавдугаар байрын төлөө тоглоно.





















































Сэтгэгдэл (4)