БРИК-ийн орнуудын ДНБ-ий өсөлт энэ жил 7 хувьд хүрнэ хэмээн олон улсын хөрөнгө оруулалтын Goldman Sachs банк таамаглал дэвшүүллээ. Мөн Орос Улсын эдийн засгийн өсөлтийн хурд доод тал нь 3.5 хувь болно гэж шинжээчид үзсэн байна. Харин АНУ болон еврогийн бүсийн эдийн засгийн төлөвийг бусдаас гутрангуйгаар үнэлсэн байна. Тус банкны дүгнэснээр АНУ-ын ДНБ-ий өсөлт 2012 онд 1.7 хувь байх ба еврогийн бүсийнх 0,8 хувиар буурч 1 хувь орчим болох юм байна.