Өнөөдөр Засгийн газрын хуралдаан 11 цагаас эхлэх байсан ч үдээс хойш 15 цагаас хуралдахаар боллоо. Тус хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн есөн асуудлын сүүлийн дөрөв нь АН-ын сайд нарын хариуцсан ажил аж. АН-ын ҮЗХ хуралдаж байгаа, сайд нар нь Засгийн газрын ажилд өнөөдрөөс оролцохгүй гэж шийдээд байгаа тул сүүлийн дөрвөн асуудлыг хэлэлцэхгүй эсвэл дэд сайд нар нь ирж танилцуулах болж байна. Засгийн газрын хуралдаанд БОАЖЯ-ы сай Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт нар оролцох байсан юм.

