Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Баянхошууны гудамжинд оршин суух нэгэн айлаас хурц үнэртэй зүйл үнэртэж, гурван хүүхэд, гурван том хүн ухаан алдаж эмнэлэгт хүргэгджээ. Шуурхай бүлэг 105-ын тасгийг гаргаж, тухайн айлд багажаар хэмжилт хийхэд аммиак 0,5 ппм хэмжээтэй илэрсэн байна. Уг бодис хөргөгчний перион алдагдсанаас, тодруулбал хөргүүрт гэмтэл үүссэнээс болсон байх магадлалтай гэнэ. Иймээс аврагчид хөргөгчийг гадагш гаргаж, аюулгүй болгож заавар зөвлөгөө өгөөд буцсан байна.
Б.Чимэг