Энэ сарын 4-ний өдөр 23.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Болор туул” амралтын газраас 16 настай эмэгтэй гараад одоог хүртэл сураггүй байна. Гэрийнхэн нь ойр орчим харзны ус цөмөрсөн тул туслалцаа үзүүлнэ үү хэмээн Нийслэлийн онцгой байдлын газарт ханджээ. Аврах салбарын алба хаагчид цөмөрсөн мөсөнд хайгуул хийсэн боловч сэжиг бүхий зүйл илрээгүй байна. Харин эрлийн ажиллагааг дотоодын цэргийн 100 албан хаагч, дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн үргэлжлүүлж байна.
Б.Чимэг