АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар намын даргыг өөрчлөх асуудлын талаар ярилцана гэсэн мэдээлэл байсан боловч энэ тухай ярьсны хэрэггүй гэж Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга мэдэгдлээ.

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар намын даргыг өөрчлөх асуудлын талаар ярилцана гэсэн мэдээлэл байсан боловч энэ тухай ярьсны хэрэггүй гэж Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга мэдэгдлээ. Яагаад гэвэл ҮЗХ-ны уг хуралдаанд ҮЗХ-д хамааралгүй хүмүүсийг оруулсан, ихэнх нь “Алтангадас”-ынхан байна. Энэ тохиолдолд АН-ын дарга солигдоно гэж байхгүй гэв. Мөн хурлыг эхлэхээс л гишүүдийн ирцэн дээр ажиллаж, ахлах ёстой хүмүүсийн нэг Ш.Түвдэндорж хүртэл хуралдааныг орхиж явсан нь Х.Баттулгын бухимдлыг төрүүлсэн бололтой.
Б.Ням