Хамтарсан Засгийн газар тарж Ардчилсан нам цаашид яахыг өнөөдөр ҮЗХ-ны хурлаар хэлэлцэж байна. Намын дарга Н.Алтанхуягийн мэдэгдлийн маргааш Засгийн газрын тэргүүн харамсаж байгаагаа илэрхийлж, мэдэгдэл хийсэн юм. Харин түүний хариуг АН-ын тэргүүн өнөөдөр хийлээ. Ингээд МАН, АН-ын хоёр даргын мэдэгдэл, байр суурийг хүргэе.
С.Батболд: МАН-ын санаачилгаар бид хамгийн ардчилсан, хамтарсан, зөвшилцсөн засгийг байгуулсан /2012.01.05/
Ард түмэн, улс эх орныхоо хөгжлийн эрх ашгийн үүднээс хамтарсан ажлаа дуусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа би тэргүүн шадар сайдад тавьсан. Өнөөдөр АН-ын удирдлагууд мэдэгдэл гаргаж 2012 оны улс төрийн сонгуультай холбогдуулж хамтарсан Засгийн газраас гарах бодолтойгоо илэрхийллээ. Тэдний хийсэн энэ мэдэгдэлд харамсч байна. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг үг байдаг шүү дээ. Гайхахаар алхам боллоо гэж улстөрчийн болоод хувь хүний хувьд дүгнэж байна.
2008 оны сонгуулийн үр дүнд МАН олонхийн суудлыг авсан. 76 суудлаас 46-г нь авсан. Улс эх орныхоо томоохон асуудлыг хамтдаа шийдвэрлэе, хамтарч байж ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж чадах юм байна, эв нэгдэлтэйгээр томоохон асуудлуудыг улс эх орныхоо эрх ашгийн үүднээс шийдэж чадах юм байна гэж АН-ыг Засгийн газар байгуулахдаа урьсан. Ардчилсан нийгэмд хамгийн дээд ардчилалтайгаар Засгийн газрыг хамтарч байгуулсан нэг хэлбэр байлаа.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ардчилсан засаглалыг байгуулах нь зүйтэй хэмээн ярьсан байна. Харин ч МАН-ын санаачилгаар бид хамгийн ардчилсан, хамтарсан, зөвшилцсөн засгийг байгуулсан. Эцсийн зорилго маань хамтарч тодорхой зорилтууд өмнөө дэвшүүлээд, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгож, түүнийгээ хэрэгжүүлье. Энэ ажил маань улс орны эдийн засгийг үсрэнгүй хөгжлийн төвшинд гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байсан. Ийм төвшинд ч ажиллаж, өндөр хөгжлийн суурийг тавьсан байгаа. Бид хамтарч санхүү эдийн засгийн том хямрал, өвлийн хүнд зуд турханыг хамтдаа даван гарч чадсан. Эдийн засгийн том хямралыг давж эдийн засгаа 20 хувь хүртэл өсгөж чадсан гээд олон ажлуудыг бид хамтдаа хийсэн. Цаашид хийх шийдвэрлэх олон чухал асуудлууд хүлээгдэж байна. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал нь гэж ярьдаг. Зорилгоо бид дуусгах ёстой гэж бодож байна. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны биелэлт 82 хувьтай байгаа. Үлдсэн хугацаанд биелэлтээ бүрэн хэрэгжүүлэхийг ард түмэн хүлээж харж байна.
Яг энэ агуулгаар бид хамтарч ажиллах ёстой гэж үзэж ирсэн. Өнөөдөр АН-ын нөхдүүд маань ҮЗХ-гоороо ярьж эцсийн шийдвэрээ гаргана гэсэн байна билээ. ҮЗХ-гоороо хариуцлагатай нухацтай ярих байх гэж итгэж байна. Улс орныхоо хөгжлийн том асуудлуудыг улс төрөөс илүүд үзэж, өмнө нь тавьж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгж ч ойлгож байгаа. 2008 онд бид сонгуулийн үр дүнгээр ажиллах биш, харин ард иргэд,эдийн засаг нийгэм улс орныхоо хөгжлийн үр дүнгээр ажиллах ёстой гэдгийг суурь болгож ирсэн байгаа. Цаашид ч гэсэн дээрх зарчмаа барьж ажиллана гэдгээ хэлэх нь зөв гэж бодож байна. Бид хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа зөвхөн улс төрийн шийдлээс гадна эрхзүйн шийдэл гаргасан түүхтэй. Хамтарсан Засгийн газрыг байгуулах тухай гэрээ байгаа. Гэрээндээ хоёр нам улс төрийн сонгуульд тусдаа орж болно гэж тусгасан байдаг.
Орох ч ёстой. Бид ингэж ч үзэж байгаа. Гэхдээ улс орныхоо хөгжлийн эрх ашгийн төлөө дэвшүүлээд тавьчихсан том зорилтуудаа хамтдаа шийдэж , ажиллах тухай гэрээндээ тусгасан. Өөрөөр хэлбэл дараагийн бүрэн эрх бий болтол буюу шинэ УИХ бүрэлдэх нөхцлийг хүртэл хамтарсан Засгийн газар ажиллах боломжтой гэж гэрээнд заасан байгаа. Нөгөө талаасаа хамтарсан Засгийн газар байгуулахдаа хоёр нам зөвшилцөж байж, онцын чухал асуудал үүсвэл зөвлөлдөх хороогоороо ярилцаж шийдвэрлэнэ гэсэн заалт ч гэрээнд байгаа. Тийм учраас гэрээний асуудлаа ч гэсэн нухацтай авч үзэх байхаа гэж бодож байна” хэмээн Ерөнхий сайд С.Батболд мэдэгдлээ.
Н.Алтанхуяг: Ардчилсан нам түүхэн үүргээ гүйцэтгэлээ /2012.01.11/
- Ардчилсан намын ҮЗХорооны хуралд намын дарга Н.Алтанхуягийн хэлсэн үг -
Ардчилсан намын ҮЗХ-ны эрхэм гишүүд ээ, журмын нөхөд өө та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Эрхэм гишүүд ээ.
Та бид өнөөдөр энд улс орныхоо болон АН-ынхаа хэмжээний төвөгтэй бөгөөд хариуцлагатай тулгамдсан чухал асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр цуглаад байна.
Одоогоос яг 100 жилийн өмнө өдийд Богд уулын аманд Монголын тусгаар тогтнолын төлөөх нэрт зүтгэлтэн Жавзандамба хутагтын хэлсэн “Аливаад цаггүй нь үгүй. Тусгаарлах цаг нь болжээ” хэмээн алдарт үгийг энд эшилмээр санагдаж байна.
Журмын нөхөд та нартайгаа ардчиллын зарчмаар намынхаа дүрмийн хүрээнд 3 жилийн өмнө гаргасан шийдвэрээ үнэлэн дүгнэж, алдаа онооныхоо дэнсийг эргэж нэг харж ухаарал, гэгээрэл авч урагшаа явах зам мөрөө гаргах цаг болжээ гэж үзлээ.
Гурван жилийн өмнө улс төр-эдийн засгийн хүрээнд тулгараад байсан нэн төвөгтэй нөхцөлд хамтарсан засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гаргасан шалтгаан, шалтгааны үр дагвар, алдаа оноо, бий болоод байгаа гарцаагүй бөгөөд зайлшгүй нөхцөлөө ярилцъя гэж ээлжит хурлаа зарлан хуралдуулж байна.
Журмын нөхөд, эрхэм гишүүд ээ. Бидний олонхи нь хамтарсан гэх зарим нөхөд маань“стандарт бус” гэх нэр хайрласан засгийн газарт орох үеийн түүхэн нөхцөл юу байсан билээ, яагаад зарим нөхдийнхөө байр суурьтай харгалдан байж энэ Засгийн газарт ажилласнаа нэхэн нэг дурсан санацгаая аа.
Бид яагаад хамтарсан Засгийн газарт оров?
Засгийн газрын зургаахан суудал, сайдын олбогоор намынхаа нэр нүүрийг түлж, бий болсон хурц нөхцөлөөр арилжаа хийлээ гэх зарим андууддаа үгүй ээ би бас бидний олонхи арай өөр өнцгөөс харсан юм шүү гэдгээ нотлон хэлмээр байна.
Сонгуулийн будлианаар бий болсон нэн хурц процесст дөрөөлөн улам ужгируулан дуусашгүй маргаан, өсөрхсөн тэмцэл, байран дээрээ эргэцсэн хөгжил, талцсан хэрүүлд нийгмээ татан оруулж хагалах хэрэгтэй байсан уу.
Тэгээд “долдугаар сарын 1” гэдэг харамсал дүүрэн хар өдрөөс хойш нэг эхийн хэвлийгээс төрсөн нэг үндэстэн ердөө хоёр хагарсан цаг үе байсан. Дээр нь манай намын ялагдал эгэл жирийн ялагдал биш олон жилийн харамсал, ялагдлын цус цээжинд амттагдсан цаг байсан.
Бидний хэн ч ялгаагүй 2008 сонгуулийн үр дүнг сонсоход ямар хүнд байлаа даа.
Луйвардуулсан ч бай, мөнгөөр зодуулсан ч бай, саналын хайрцгийг сольсон ч бай нэг л үнэн нь бид ялагдсан нам, хүнд байдалтай нийгэм хоёртой золгосон.
Ялна гэдэгтээ хэт итгэлтэй байсан манай намынхан ямар хүнд цохилт авлаа. Цохилт цохилтдоо зүрхэндээ шархтай, Ардчилалд зүтгэсэн 20 жилдээ туйлдсан эгэл жирийн гишүүдийн шархлал бүр ч хүнд байсан.
Улсын төсвөөс өөр орлогогүй хөдөө сумд засгаа алдаж, хавчигдаж цөхөрсөн ахан дүүс маань дахиад хэт намчирхаж туйлширсан 90 жилийн дампууралд хавчигдах гэж үү.
Олон жил харьд тулалдах цэргийн албанд мордсон эр цэргийн ар гэр шиг бидний журмын нөхдийн голомт нь бүүдийсэн, амьдрал нь зэхийсэн, лааз өшиглөсөн гудамжны амьдрал, дахин луйвардуулж болзошгүй 4 жилийн найдваргүй хүлээлт биднийг эргэцүүлэн бодохыг дотроос завсаргүй хатгасаар байсан юм.
Ядуу ч бай, ядарсан ч бай тэд чинь Ардчиллын төлөө туулсан жилүүд нь зүрх зүсэм замналтай ахан дүүсээ бид хаяж өөр нам байгуулж, гадаадад цагаачилж, гал унтраах арга төдийхнийг хэрэглэж амралтад архидуулж байгаагүй. Сайн муутай нь ноцолдож өнөөдрийг хүртэл зүтгэсэн болохоор Ардчилсан намынхан бид л эх орныхоо бодит байдлыг хамгаас илүү мэдэрцгээсэн.
Тиймээс Ардчиллын үнэ цэнийн төлөө, ард түмний ахуй амьжиргааг дээшлүүлэхийн төлөө, улс орныхоо эдийн засгийн хөгжлийн суурийг тавихын төлөө бид хамтран ажиллах шийдвэр гаргаж чадсан.
Тиймээс Ардчилсан намын хамтарсан засагт орох шийдвэр түүхэн шийдвэр байсан юм:
- Бид 90 оны ардчилсан хувьсгалаар олж авсан нийгэм улс төрийн ололт амжилт, эрх чөлөөгөө эдийн засгийн хөгжлөөр хангах зайлшгүй, хойшлуулшгүй хэрэгцээгээ үндэсний их эвлэрлээр даван гарах боломжийг сэтгэх үү, сэтгэлийн хөөрөлдөө автах уу гэсэн торгон сонголтоор шийдвэрээ гаргаж чадсан.
- Бид өдрөөс өдөрт туйлшран ялгарч байгаа баян хоосны ялгаа, шударга ёсны цөхөрсөн дуу алдалтыг, авах идэхийн хэнээрхэлд живсэн төрийн ялзарлын хорт хавдрын идээг гаднаас нь биш дотроос илааршуулж, хазаарлах боломжийг ашиглахаар шийдвэр чадсан.
- Бид түүхэн хөгжлийн эгзэгтэй гарман дээр эдийн засгийн чухал шийдэлд АН-ын улс төрийн бодлого, дуу хоолой, үзэл баримтлалыг суулгаж өгхийн төлөө шийдвэрээ гаргаж чадсан.
- Бид ядуурлыг багасгах, шударга ёсыг хуульчлах, ажлын байрыг нэмэгдүүлэх, амлалтаа биелүүлэх, үйлдвэржүүлэх, төмөр замжуулах, стратегийн ордыг олны эрх ашигт нийцүүлэн урагшлуулах түүхэн боломжийн төлөө шийдвэр гаргаж чадсан.
- Бид долдугаар сарын 1-ний хүний эрх зөрчигдсөн, амь нас хохирсон хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхэд үзүүлэх даралтыг дотроос хамжих боломж байгаа гэж ойлгож шийдвэр гаргаж чадсан.
- Бид Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан Ерөнхийлөгчийг гаргах боломжийг нээх бас нэг боломж байна гэж шийдвэр гаргаж чадсан.
- Бид бэлэнчилдэг, хэт хавтгайрсан хэт зүүний бодлогыг хазаарлахын тулд шийдвэр гаргаж чадсан.
Энэ бүхний цаана монголчуудын цаг алдаж болохгүй том эрх ашиг, үсрэнгүй хөгжлийн гараа, улс төрийн тогтвортой байдал, үндэсний эвлэрэлд байгаа гэж үзэж түүхэн шийдвэрийг гаргаж, үүнийгээ зөв гэх итгэл үнэмшлээр эргэлзэхгүй зүтгэж, зүтгэлцэж яваа ҮЗХ-ны гишүүд, АН-ын нийт гишүүд, дэмжигчдэдээ халуун баяр хүргэе.
Журмын нөхөд өө, бид хамтарсан засагт орсноор улс юу хожиж юуг алдав?
Улс төрийн тогтвортой байдлын хувьд улс оронд томоохон хожил ирсэн.Улс төрийн нам улс төрийн бодлого явуулдаг байгууллага билээ.
Өнгөрсөн 20-иод жилд сонгуульд хожихын төлөөх намчирхсан тулга тойрсон эргэж буцсан, барьцаалсан, эсэргүүцсэн, тактикийн тоглолт хийсэн бодлогоос анх удаа татгалзаж, ард түмнийхээ, үндэснийхээ эрх ашгийг эхэнд тавьж үзлээ.
Санасан болгоноо бүтээж чадаагүй ч үндэсний хэмжээний том зүтгүүрийг байран дээрээс нь хөдөлгөж, эрчлүүрийг нь эргүүлж чадлаа. Энэ бол эдийн засгийн чанартай хожил байлаа.
Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлтийн хурдыг 20 хувьд хүргэхэд АН өөрийн хувь нэмэр өндөр байсныг чанга хэлэх нь зүйтэй.
Эрх баригч, сөрөг хүчин 2 эх орны том эрх ашгийн төлөө хамтарсан шийдвэрүүд гаргаж болдог гэх ойлголтыг олон жил завсаргүй өрсөлдсөн төрийн томоохон 2 намын хамт олны тархинд суулгалаа. Энэ бол оюун санааны хожил байлаа.
Төрийн эрхийг хууль бусаар, шударга ёсонд сэвтэй авах үндэс болсон сонгуулийн хуулийг чамбайруулж, хармаа суйлаачийн хүйтэн гар шургах боломжийг хааж чадлаа. Үүгээр шударга сонгууль явуулах хожил ирлээ.
Сонгууль будлиантуулах хорт үндсийн нэг иргэний бүртгэл мэдээллийн системийг цахимжуулах ажлыг гардан хийж арван хорын нэг үндэсийг тасалж чадсанаар бас нэгэн хожил ирлээ.
Хавтгайрсан бэлэн мөнгөөр бэлэнчлэх сэтгэлгээ худалдан авдаг тогтолцоог халснаар баялгийг бүтээсэн ажилсаг монгол хүн чанартай амьдрал, хөгжлийн хүчин зүйл болохын үндсийг тавьж өгснөөр Монголын нийгэмд хожил ирлээ.
Төрийн албыг хууль бусаар баяжиж хөрөнгөжих хэрэгсэл, албан тушаалыг эрх мэдлийн сэнтий байсныг байх байранд оруулж үйлчилгээний алба, улсын төсөвийн мөнгийг нийтийн мөнгө, татвар төлөгчийн мөнгө мөн гэдгийг улалзуулан байж хүлээн зөвшөөрүүлж, бүр хамтарч хууль гаргуулах алхам руу гулдран чирснээрээ эрх үүргийн ялгаан дээр оюунлаг дуурайл үзүүлж чадлаа. Энэ бас чухал хожил байлаа.
УИХ дахь АН-ын бүлэг болон ЗГ-т АН-ын сайд нар сайн ажиллаж, АН-ын дотоод ойлголцол, эв нэгдэл сайжирсны үр дүнд ард түмэн манай намыг сайнаар харж АН рейтинг олон судалгааны үр дүнд бусад улс төрийн хүчнээс хамгийн өндөр байна.
Улс орны хувьд алдагдсан боломж юу байв?
Үзэл баримтлалын зөрүү, суудлын зөрүү, гадаад дотоод орчны таагүй нөлөөлөл зэрэг давагдашгүй хүчин зүйл, олонхи суудалтай намын ашиг сонирхлын тулгалтаас улбаалан олон бодит боломжийг алдахад хүрснээ шударгаар хүлээвэл зохино.
Бид шийдвэрлэвэл зохих зарим томоохон асуудлуудыг хэчнээн хичээсэн ч бодит хүчин зүйл болгож чадаагүй.
Орон зайн томоохон хүчин зүйлд мөхөстөн байдаг эдийн засгийн үр ашиг, бүтэц зохион байгуулалтын хувьд нүсэрдсэн засаг захиргааны нэгжийн шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй.
Орон нутгийн бие даасан байдлыг хангах талаарх хүчин чармайлт дэмжлэг авч ажил хэрэг болж хараахан чадаагүй байна.
Төр засгийн албанд бүх шатанд ажиллаж байгаа хүмүүсийг сонгон шалгаруулах, төрийн албаны ёс зүйн асуудал, цагдаа шүүхийн асуудал, авилгал хээл хахуулийн асуудлыг цэгцлэх чиглэлээр хийх ажлууд дэмжлэг авч чадахгүй эмзэг асуудал хэвээр үлдлээ.
Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл болсон монгол хүний хөгжил орхигдсон хэвээр байна. Монгол орны эдийн засгийн өндөр өсөлт, төсөв мөнгөний толгой эргэм том тоо, Дорж, Дулмаагийн гэрийн босгоор даван орж, тэдний амьжиргаанд дэм тус болж чадахгүй байсаар л байна.
Ардчилсан тогтолцоо, улс төрийн эрх чөлөөгөөрөө монголчууд бид дэлхийн ямар ч хөгжингүй оронтой мөр зэрэгцдэг мөртлөө монгол хүнийхээ эдийн засгийн эрх чөлөө, монгол хүний амьжиргааны тухай ярихаар нүүр хийх газаргүй болж байгаа нь нууц биш ээ.
Энэ бүхнийг хийх, хийлгэх эрмэлзэл дэмжлэг авч чадахгүй, хамтарсан нэрийн цаана халхлагдан үлдлээ.
Хамтарсан Засгийн газраас гарах болсон шалтгаан юу байв?
АН-ын ҮЗХ-ны гишүүд ээ, журмын нөхөд өө
Хамтарсан Засгийн газраас гарах тухай хэлэлцсэн, ярьсан, маргасан 3 жилийн үр дүнг нэгтгэн АН хамтарсан Засгийн газраас гарах нь зүйтэй гэсэн АН-ын саналыг миний бие өнгөрсөн 7 хоногт илэрхийлсэн билээ.
Энэ асуудлыг ҮЗХ-гоороо оруулж хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ дагуу бид ҮЗХ-ныхоо хурлаар Хамтарсан Засгийн газрын асуудлыг ярилцахаар цуглаад байна. Харин АН-ын даргын энэ саналыг МАН-ын зүгээс мушгин тайлбарлаж, АН-ын дарга дангаараа шийдвэр гаргасан мэтээр сурталчилж байна.
Энэ нь мөн л уламжлалт аргаа хэрэглэн АН-ыг дотоодын хэрүүл маргаанд уриалан дуудаж байгаа санаа гэдгийг та бүхэн хэнээр ч хэлүүлэлгүй мэдэж байгаа. Тиймээс нялуунаас шулуун байж Ардчилсан нам хамтарсан засгаас гарахтай холбогдсон хэдэн асуултад хариулт өгье.
1. Намын удирдлага байр сууриа илэрхийлсэн нь шийдвэр байгаагүй ээ, харин мэдэгдэл байсан.
Гэхдээ манай ҮЗХ энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэж шийдвэрээ гаргана гэдэгт миний бие итгэлтэй байна.
2. Энэ санал гэнэт нэг өдөр гараагүй юм аа. Манай нам өнгөрсөн жил “Монгол хүн 2020” хөтөлбөрөө хэлэлцүүлж 21 аймаг 9 дүүрэгт очиход манай мянга мянган гишүүд дэмжигчид хамтарсан засгаас хэзээ гарах асуудлыг байнга хөндөн тавьж байсан.
Тэд бидэнд – Хамтарсан засагт манай нам орж ажилласнаар эх орныхоо эдийн засгийн хөгжлийн гол гол асуудлыг шийдэж чадлаа. Одоо нэгэнт их ажлын голыг нь нугалж чадсан юм чинь өөрсдийн үзэл баримтлал байр суурийг тов тодорхой болгох хэрэгтэй гэж хэлж байсан. Бидэнд Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа нутаг усандаа Ардчиллын, эрх чөлөөний үрийг тарьж байгаа тэр л гишүүд, дэмжигчдийн үгнээс илүү үнэ цэнэтэй зүйл үнэ цэнэтэй санал гэж үгүй.
3. Өнгөрсөн зургаахан хоногийн хугацаанд АН ажлаа гүйцээлгүй хамтарсан засгаас гарч, хариуцлагаас зугтааж байна гэж олон захиалгат мэдээ гарлаа. Тэгвэл би хэлье. Ажлаа хийсэн хүн хариуцлагаас бултдаггүй юм аа. Бид хамтарсан Засгийн газарт хангалттай сайн ажиллаж чадсан. Үүнийг МАН-ын дарга Хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт 82 хувь байна гэж хэлснээс харж болно.
4. Ханилж яваад нөхрөө гэж. АН Хамтарсан ЗГ-т хамтран ажиллах нийт хугацааныхаа 90 хувийг туулжээ. АН-ын 6 сайд ЗГ-аас гарснаар ЗГ огцрохгүй ээ. МАН-ынхан 6 сайдаа нөхөж тавиад ажиллах бүрэн боломжтой. 2006 онд байгуулагдсан хамтарсан ЗГ жил хоёрхон сар ажиллаад МАН-ын гишүүд огцруулж өөрсдөө Засгаа байгуулж байсныг сануулахад илүүдэхгүй.
5. Хамтарсан ЗГ-ын амжилт ололт нь биднийх, алдаа дутагдал нь биднийх байх болно. Бид хариуцлагаас зугтдаггүй ээ. Цаашдаа ч бид Засгаас гарсан гээд засгийн ажлыг дэгээдэхгүй ээ. ЗГ, Их хурал дээр зөв бүхнийг дэмжиж, буруу бүхэнд нүд хурц, чих сонор байх болно.
Журмын нөхөд, ҮЗХ-ны гишүүд ээ
• Бид “Монгол хүн 2020” хөтөлбөрөө үргэлжлүүлэн боловсруулж Монгол хүн Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Эрх чөлөөтэй, Аюулгүй орчинтой, Ажилтай орлоготой болж Монголдоо сайхан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхийн тулд илүү хүч гарган ажиллах шаардлага байна.
• АН үнэт зүйл, ялгарах онцлог, баримтлах бодлогоо олон түмэндээ тод томруун гарган тавих цаг ирлээ гэж үзэж байна.
• Төрийн томоохон албыг хашиж чаддаг, өөрсдийн санаачилгаар бас өгч чаддаг, олбог суудлын төлөө биш орон гэрээ өөд нь татахад өрсөлдөгчдөө ч тусалдаг хат суусан улстөрчид болохоо харуулах цаг боллоо.
• Бид ирж яваа цагийг өөрөөр харж байгаагаа, өөдрөгөөр харж байгаагаа ард түмэндээ хэлэх цаг боллоо гэж үзсэн.
• Товчхондоо улсаа, эх орноо бодлоо, одоо дахиад ард түмнийхээ эрх ашгийг бодох цаг боллоо.
Эрхэм журмын нөхөд өө, ҮЗХ-ны гишүүд ээ
Манай нам түүхийн ямар ч хүнд цаг үед Ардчиллын үнэт зүйлээс урваж, шарваж байгаагүй ээ. Бид гудамжинд гараад байхдаа ч Ард түмнийхээ төлөө, Ардчилсан үзэл бодлынхоо төлөө тэмцэж л байсан.
Бид засагт байхдаа ч Ард түмэн, Эдийн засгийн хөгжлийн төлөө ажилласан. Бид засгаас гарахдаа ч Ард түмнийхээ төлөө, Ардчилсан хөгжлийнхөө төлөө шийдвэр гаргах гэж байна. Учир нь өрсөлдөгчтэйгээ хөтлөлцөөд сонгуульд орно гэдэг ард түмнээ хүндэтгээгүй хэрэг юм. Ардчилсан нам хамтарсан засагт орсон шигээ, гарах сонголт хийх эрхтэй. Харин бидний энэ сонголтыг янз бүрээр мушгин тайлбарлаж, гүтгэн гуйвуулж байгаа хүмүүс АН-ын бие даан гаргах шийдвэрийг урьдаас нухчин дарах гэж байгаа оролдлого юм аа.
Харин ч бид эх орныхоо эгзэгтэй цаг үед энэ засагт Ардчиллын хяналтыг тавьж чадсандаа баярлана. Мөн энэ бүхий л хугацаанд эх орны ололт амжилтын төлөө ууцыг нь хугалахгүй урмыг нь сэргээж дэмжиж явсан УИХ дахь АН-ын бүлгийг гишүүддээ гүн талархал илэрхийлье. Мөн төр, засгийн олон асуудалд манай намын байр суурийг тусгаж, ажил хэрэгчээр хандаж, хамтран хийж бүтээж чадсан Засгийн газар дахь АН-ын сайддаа баяр хүргэе. Болдоо, Баярцогтдоо, Баттулгадаа, Гансүхдээ, Ламбаадаа халуун баяр хүргэе ээ.
Эрхэм журмын нөхөд, ҮЗХ-ын гишүүд ээ
Бүгдээрээ “Монгол хүн 2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэх түүхэн сонголтыг ялалтаар эхэлж, Эдийн засгийн хувьсгалаар хөгжлөө түүчээлж, монгол хүн Монголдоо сайхан амьдарцгаая. Дөрвөн уулын дунд хутагтын хэлсэн үгээр эхэлсэн алдарт үгээр төгсгөе. “Аливаад цаггүй нь үгүй. Тусгаарлах цаг нь болжээ”.
Анхаарал тавьсанд баярлалаа. Хурлын ажиллагаанд амжилт хүсье.