Өчигдөр Баянзүрх дүүргийн Бага тэнгэрийн амны орчим голын хойд эргийн бургасаас биедээ ил харагдах шархгүй, осгосон байдалтай нас барсан эрэгтэй хүүхдийн цогцос олджээ. Уг цогцост таниулах ажиллагаа хийхэд, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны оршин суугч 16 настай 11 дүгээр ангийн сурагч, эрэгтэй хүүхэд байжээ. Ямар шалтгаанаар амиа алдсаныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Б.Чимэг