Ардчилсан намын ҮЗХ-ны хурлыг нээлттэй эхлээд нэг хаалттай явуулж
үзсэн боловч удалгүй сэтгүүлчдэд дахин нээсэн билээ. Энэ нь сайд
Х.Баттулга хурал даргалагчдаас нээлттэй явуулахыг шаардсан нь биеллээ
олсон хэрэг юм. Гэвч 15 цагт хурлыг эргээд хаалттай
явуулахаар шийдвэрлэснээр сэтгүүлчдийг танхимаас гаргав.

Ардчилсан намын ҮЗХ-ны хурлыг нээлттэй эхлээд нэг хаалттай явуулж үзсэн боловч удалгүй сэтгүүлчдэд дахин нээсэн билээ. Энэ нь сайд Х.Баттулга хурал даргалагчдаас нээлттэй явуулахыг шаардсан нь биеллээ олсон хэрэг юм. Гэвч 15 цагт хурлыг эргээд хаалттай явуулахаар шийдвэрлэснээр сэтгүүлчдийг танхимаас гаргав. Хамгийн сүүлд буюу хаалттай явуулах шийдвэр гаргахаас өмнө үг хэлсэн нэгэн эмэгтэй Ардчилсан намын удирдлагуудыг нэлээд хурцаар шүүмжилсэн юм. Түүнээс өмнө О.Магнай, Р.Бурмаа нарын олон хүн удирдлагаа шүүмжилж, дарга Н.Алтанхуягийг ч огцруулах санал гаргасан билээ. Мөн үүнээс гадна МАН-ын гишүүн, энэ хуралд оролцох ёсгүй хүмүүс танхимд үзэгдсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой. Н.Алтанхуяг хаалга үүдээ хянамгай байхыг зохих хүмүүст нь үүний өмнөхөн үүрэг болгосон билээ.