Өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд өмгөөлөгч А.Эрдэнэбилэг “Өөрийг нь Симба Батаагийн хүмүүс ална гэж заналхийлсэн” хэмээн хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр цуврал болгон нэвтрүүлдэг “Хуулийн цоорхой” нэвтрүүлгийнхээ ням гаригийн дугаарт Симба Батаагийн булхай луйваруудын талаар илчлэн гаргажээ. Мөн үнэг хөөж батлан хамгаалах яамны нисдэг тэрэг унагасан, болон газар тариалантай нь холбоотой луйврийн хэргүүдийг илчлэн үзүүлсэн байна. Түүнчлэн батлан хамгаалах яамны санхүүгийн алба хийгээд өөр бусад томоохон албан тушаалтнуудыг ч гэсэн тус нэвтрүүлгээрээ шүүмжилсэн аж. Уг нэвтрүүлгийн дараа түүн рүү дугаараа нууцалсан хүн залгаж “Амь чинь хэрэггүй болоо юу” хэмээн заналхийлсэн байна.
Б.Чимэг