Монгол төрийн удирдагч асан Жамбын Батмөнхийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн гурван ангит баримтат уран сайхны кино ирэх баасан гаригт буюу энэ сарын 20-нд СТӨ-нд нээлтээ хийх гэж байна. Тус киноны зохиолч, найруулагч, зураглаачаар “Янгир тото” студийн захирал Ч.Тогтох ажиллажээ. Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаа нөхрийнхөө тухай баримтат кино хийхийг БСШУЯ-д санал болгосноор 2007 оноос киноны зургийг авч эхэлсэн байна. “Ж.Батмөнх удирдагчийн амьдрал болоод Монгол орны хагас зуун жилийн нийгмийн ахуй байдлыг харуулахыг хичээж” ажилласан гэж киног бүтээсэн уран бүтээлчид ярьж байна. Маршал “Юмжаагийн Цэдэнбал” дөрвөн ангит баримтат киноны үргэлжлэл болсон уг кино ирэх сараас МҮОНТ, 25-р суваг телевизээр гарах юм байна.
Т.Хулан