УМБГ-ын Хар тамхи мансууруулахтай тэмцэх хэлтсээс хар тамхины хэргээр арав гаруй хүнийг саатуулан шалгаж байна. Мөн гадуур 40 гаруй иргэнийг байцаан шалгаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 188.4-т Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол хориос дээш хорин таван жил, 192-т зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан бол 10-15 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг аж. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох, золиос болохоос сэрэмжлүүлж байна.
Б.Чимэг