ҮЗХ-ны
гишүүн, Иргэний танхимын Д.Аззаяа хэмээх эмэгтэй Баянхошуунд амьдарч, хорь гаруй жил тэндэхийн
ядууст тусалж ирсэнээ таницлуулж үгээ эхлүүт намынхаа удирдлагыг нэлээд хурц
шүүмжлэв. Шүүмжлэлийнхээ сүүлээр тэрбээр АН-ын ганц эмэгтэй сайдыг ниргэсэн нь
БСШУ-ы дэд сайд Ч.Куланда байлаа. Аззаяа түүнийг “Туйлын хариуцлагагүй
эмэгтэй” хэмээн нэрлээд, албан тушаал
хөөцөлддөг гэхчлэн зогсоо сайгүй шүүмжилсэнд, ойрхон суусан Ч.Куланда сайд хариу
үг шидсэнээр хоёр бүсгүйн хооронд ил цагаан хэрүүл дэгдэв. Аззаяа нь
Ч.Куландагийн арваад жилийн өмнө холбогдсон нэгэн паянг дэлгэсэн нь Японтой
холбоотой байлаа. Энэ нь яахын аргагүй баримттай бөгөөд тухайн үед Японы
зохиолч Мацүда Таданоритой ханилж байсан Ч.Куланда япончуудад хонь худалдаж
байна хэмээн уг хониныхоо зургийг нь үзүүлж, Японы олон арван иргэнээс нэлээд
хэдэн мянган доллар авсан нь илэрч байсан юм. Аззаяа түүнийг “Чи япончуудад
хонины зураг үзүүлж мөнгө завшаад Японы ЭСЯ дээр байцаагдаж байсан протокол
чинь байдаг юм билээ, би үзсэн. Тэгээд чи тэр залилж авсан мөнгөө Ардчилсан
намд хандивласан гээд арай гэж мултарч гарсан биз дээ” хэмээн давшлахад, сайд ч
мөчөөгөө өгсөнгүй суудлаасаа бэлэн хариу барив. Адаг сүүлд нь сайхь эмэгтэй
“Чам шиг япон эрийн цээж тэвэрч арван
жил хэвтээгүй” хэмээн сайдыг улалзуулаад, хурал даргалагч ч шаардсан тул
микрофоныг орхиж одлоо. Ингээд бут ниргүүлж байсан Н.Алтанхуяг дарга
хүүхнүүдийн хөнжлийн хэрүүлийн ачаар нэг удаадаа аврагдаж гарвай.
