МУГЖ,
балетчин Д.Алтанхуягийн тэргүүлдэг “Монголын
балетын хөгжил сан” болон урлагийг дэмжигч “Төгөлдөр сан”-гаас өнөөдөр
сэтгүүлдчдэд хандан мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын
захирал Б.Сэргэлэн, “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяа, “Монголын балетын хөгжил
сан”-гийн тэргүүн, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нар оролцов. Хурлын үеэр
Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг хэлэхдээ “Би энэ нэгдүгээр сарын тоглолтоо “Winter
Star” гэж нэрлэсэн. Энэ сарын 14-ний 15.00, 19.00 цагт тоглох А.Аданы “Жизель” балетын гол
дүрд надтай хамт Английн хааны
“Рояал Опера” театрын гоцлол бүжигчин Тамара Рохо бүжиглэнэ.Тамара Рохо нь Жизелийн дүрийг хамгийн сайн бүтээдэг
дэлхийд гайхагдсан
бүжигчин. “Жизель” балетад гоцолж, тариачин бүсгүй Жизельд бүжих юм. “Рояал Опера” театрын гоцлол бүжигчин
бүсгүй урилгыг минь хүлээн авч, маргааш ирэх гэж байна. Тэр бол Жизелийн дүрээр
гайхагдсан бүсгүй” хэмээн тайлбарлаж байв. Харин “Төгөлдөр” сангийн тэргүүн,
хатагтай Х.Отгонтуяа хэлэхдээ “Миний хамгийн дуртай балет бол “Жизель”. Тамара
Рохогийн бүжиглэхийг Рояал
театрт очоод үзэх боломж тэр бүр олдохгүй. Иймд тэрээр өрөөө Монголд ирж, Д.Алтанхуягтай хамт
“Жизель”-д бүжиглэх болсонд миний хувьд их баяртай байна. Манай сантай хамтран цаашид олон тоглолт, ажил хийнэ гэж бодож
байна” хэмээн хэлэв. Энэ удаагийн тоглолтын симфони найрал
хөгжмийг АНУ-ын “Эл Система” төвийн захирал, удирдаач Марк Черчиль удирдах юм.
Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулсан “Night of Ballet” олон
улсын балетын фестивалийн симфони найрал хөгжмийг удирдаж байсан
билээ.
Т.Хулан