Өнөөдөр 17 цагт болох байсан “DOZ” энтертайнментийн “Хөх толбот хүмүүс” киноны нээлт АН-ын ҮЗХ-ны хурлаас болж хойшлоод байна.

Өнөөдөр 17 цагт болох байсан “DOZ” энтертайнментийн “Хөх толбот хүмүүс” киноны нээлт АН-ын ҮЗХ-ны хурлаас болж хойшлоод байна. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар тус хурлыг тарсны дараа киноны нээлтийг эхлүүлэхээр болжээ. Хурц шүүмжлэлтэйгээр өрнөж байгаа хурал 19 цагаас тарах төлөвтэй байгаа юм. Тиймээс киноны нээлтэнд оролцох хүмүүс Төрийн ордны гадаа урилгаа барин хүлээж байна. Цагтаа дуусахгүй удаж буй хурлын танхимаар “DOZ” энтертайнментийн захирал Ш.Доржсүрэн өдрөөс хойш орж гаран хурлын явцыг ихэд сонирхож байсан юм.