Засгийн газрын хуралдаан өглөөний 11 цагт эхлэх ёстой байсан ч АН-ын сайд нар оролцоогүй, ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хурал хойшилсоор байсан. Харин дөнгөж сая өнөөдрийн хуралд оролцох ёстой БОАЖЯ-ны сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт нар ирж хурлыг эхлэхээр болжээ. Нам нь Засгийн газраас гарах шийдвэр гаргасан байхад одоо нэгэнт экс болсон сайд нар нь Засгийн газрын хуралд оролцож байгаа нь сонирхол татаж, асуулт дагуулж байна.

