“Лондон хэдийгээр ондоо байр суурьтай байгаа ч, Шотландыг тусгаар тогтнуулах санал асуулгыг 2014 оны намар явуулна” гэж Шотландын Үндэсний намын дарга Алекс Сэлмонд өнөөдөр мэдэгдэв. “Тэр үед Шотландын ард түмэн нухацтай шийдвэр гаргах бололцоотой байх болно” хэмээн тэр хэлээд “Лондон
Шотландын дотоод хэрэгт оролцох эрмэлзлэлээ татвал зохино” гэжээ. Харин Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон санал асуулгыг үүнээс өмнө явуулах байр суурьтай байгаа юм. Их Британийн Засгийн газар энэ асуудлын хууль эрх зүйн талыг нарийвчлан судалсаны дүнд, санал асуулгыг 2013 онд явуулахыг чармайх төлөвтэй байгаа юм. Статусынх нь асуудал тодорхойгүй байгаа явдал Шотландын эдийн засагт хохирол учруулна гэж Д.Кэмерон хэлсэн байна.
Үүний өмнө “The Independent” сонинд бичсэнээр бол, Лондон Шотландыг дэмжих эсэх нь энэ санал асуулгын тов дээр тохиролцох эсэхээс шалтгаалж байгаа гэнэ. Хэрвээ А.Сэлмонд Д.Кэмеронтой санал нийлэхгүй бол Их Британи санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай гэж хэвлэлүүд мөн бичиж байгаа юм.