“Өндөр цалинтай ажилд оруулж өгнө” хэмээн хууран мэхлэх замаар нутаг нэгтнээ БНХАУ-д худалдсан Г.Батдэлгэр нарын таван хүнийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 11.00 цагаас шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 2-15 жил хүртэл хорих ялаар шийтгэх аж. Хурлыг шүүгч М.Алдар даргалж, ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Б.Тогоохүү, Н.Энэбиш, А.Цэлмэг, Л.Данзанноров, Ё.Өнөрбаяр нар оролцохоор болжээ.
Б.Чимэг