Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын саваар 23-28 хэм, Хангай, Хөвсгөлийн уулс Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 15-20 хэм хүйтэн байна. Алтайн өвөр болон говийн нутгийн баруун хэсгээр 5-10 хэм байх бол бусад нутгаар 10-15 хэмийн хүйтэн байна. Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр хурдтай байна. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна. Өглөөний таван цагт нийслэл хотод 26 градус хүйтэн байлаа.