Өчигдөр 22.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны гудамжинд байрлах 110 кв вольтын цахилгаан дамжуулах агаарын 109, 110 дугаарын шугамны төмөр тулгуур дээр бага насны хүүхэд гарсан байжээ. Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид, хэргийн газар очиход цахилгаан дамжуулах шугамны тулгуурын орой дээр 12 настай, эрэгтэй хүүхэд амиа хорлох зорилгоор гарсан байжээ. Энэ тулгуур нь 110 кв вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам байсан тул аврах ажиллагааг явуулахад хүндрэл учирч, нэмэлтээр аврах салбарын бүлэг гарсан байна. Мөн “Цахилгаан шугам сүлжээ” ХК-ийн диспетчертэй холбогдож, цагийн нөхцөл байдлыг танилцуулан, цахилгаан шугамыг түр хугацаагаар салгаж өгөх хүсэлт тавьсан байна. Цахилгаан хүчдэлийг 40 минутын хугацаанд салгуулж, аврах ажиллагааг явуулан хүүхдийг эсэн мэнд аюулгүй буулгасан аж. Амиа хорлохыг завдсан хүүхэд сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй гэнэ.
Б.Чимэг