Өнгөрсөн хоногт “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Хүнсний худалдааны төв дотор түрээсээр ажиллуулдаг гурван цайны газрын тоног төхөөрөмж, эд хогшлууд шатжээ. Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины гудамжинд “Тоёота корона” загварын суудлын автомашины бүхээгний хэсэг, 20 литрийн багтаамжтай арван ширхэг хийн баллон шатсан байна. Хэргийн газар НОБГ-ын Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасаг, аравдугаар ангийн нэг, хоёрдугаар тасаг ажиллаж унтраасан байна.
Б.Чимэг